Төв аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн үйл ажиллагааны мэдээ

Төв аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн үйл ажиллагааны мэдээ

Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл үйлчилгээ, дотоодын бүтээгдэхүүнийг зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой ажиллахын зэрэгцээ хэрэглэгчийн эрх ашгийг хангах зорилгоор худалдаа, үйлчилгээнд ашиглаж буй хэмжүүр, хэмжих хэрэгслүүдийг улсын баталгаажуулалтад хамруулдаг.

Мөн хэрэглэгчдэд үндэсний стандартын салбар сангаар үйлчилгээ үзүүлж хэрэглэгчдийн боловсролд хувь нэмрээ оруулж байна.

Төв аймгийн ЗДТГ-аас энэ жилийг үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил болгосонтой холбогдуулан аймгийн хэмжээний томоохон үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгэн ажилласан. Тодруулбал :

ü      2018 оны 02 сар – Цагаан сар – 2018 үзэсгэлэн худалдаа

ü      2018 оны 05 сар – Оюунлаг Төв аймагчууд үзэсгэлэн

ü      2018 оны 07 сар – Төв түмний цэнгэл наадмын үзэсэгэлэн

ü      2018 оны 08 сар – Хичээлийн шинэ жил үзэсгэлэн худалдаа

ü     2018 оны 07 сар – Мөн аймгийн баяр наадмын худалдаа, үйлчилгээний салбар хороог хариуцан ажилласан.

                Тус хэлтсийн эхний хагас жилийн үйл ажиллагааны талаарх тойм мэдээ :

Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт: Тайлангийн хугацаанд Зуунмод, Мөнгөнморьт, Баянхангай, Эрдэнэ, Жаргалант, Борнуур, Сүмбэр,Баянчандмань, Дэлгэрхаан, Цээл, Угтаал, Бүрэн, Баянжаргалан сумдад ажилланзөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн 178 үйлчилгээ, бүтээгдэхүүнд Тохирлын гэрчилгээ хэрэглэх эрхийг 1-3 жилийн хугацаагаар олгосон.

Хэмжүүр, хэмжих хэрэгсэл баталгаажуулалт: 2018 оны эхний хагас жилд 24 сумын худалдаа, үйлчилгээний тооцоо, хүн, мал эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ оношлогоонд ашиглагдаж байгаа массын –379, эзэлхүүн зарцуулалтын – 225, цахилгааны –7874, хэмжлийн 3 төрлөөр нийт – 8478 ш хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамруулж, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах” тухай хуулийн хэрэгжилт буюу хэмжлийн нэгдмэл байдал хангагдан ажиллаж байна.

Стандартын мэдээлэл, лавлагааны үйлчилгээ: Стандартын мэдээлэл, лавлагааны үйлчилгээ – нийт 180 хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд хүргэсэн ба шинээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэдийн (хүнсний цех, худалдаа нийтийн хоол) үйл ажиллагаанд мөрдөгдөх стандартуудын талаар мэдээлэл зөвлөгөө өгч ажилласан.

Аймгийн хэмжээний төрийн байгууллагуудаас анх удаа “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO 9001” стандартыг нэвтрүүлсэн ба энэ жил аймгийн ЗДТГ-т энэхүү стандартыг нэвтрүүлэх ажилд дэмжлэг үзүүлэн тус хэлтсийн албан хаагчид мэдээлэл хийж, шаардлагатай стандартаар хангасан.

“Дэлхийн хэмжилзүйн өдөр”-ийн хүрээнд 2015.05.08-18-ний өдрүүдэд Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Төв аймгийн Бүрэн, Дэлгэрхаан сумдын Засаг даргын тамгын газруудтай хамтран Бүрэн суманд өдөрлөг зохион байгуулж хэлтсийн албан хаагчид сургалт, мэдээлэл өгч худалдаа, нийтийн хоолны үйлчилгээнд үнэлгээ хийж, хэмжих хэрэгсэлд ээлжит баталгаажуулалт хийж, спортын 2 төрлөөр тэмцээн уралдааныг тус тус амжилттай зохион байгуулав.

ХОХБТХ-ийн харьяа агентлагуудын нээлттэй хаалганы өдөрлөг – Цээл сум

Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн харьяа агентлагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг Цээл суманд 04 сарын 27 өдөр хамтран зохион байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн газрын ажлын хэсэг нь 2018 оны 04 сарын 12-ны өдөр тусхэлтсийн баталгаажуулалтын албаны үйл ажиллагааны чадавх, хамрах хүрээг тодорхойлох зорилгоор MNS ISO/IEC 17065 : 2013 стандартын шалгуур үзүүлэлтийн дагуу гэрчлэх үнэлгээ явуулсан бөгөөд баталгаажуулалтын алба нь энэхүү үнэлгээнд амжилттай хамрагдсан болно.

Мөн тус хэлтэс нь Аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгт хамрагдан 86,7 %-тай дүгнэгдсэн. Төсөвт төвлөрүүлсэн орлого эхний хагас жилийн байдлаар нийт: 68,243.60мян.төг

Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Leave a Reply