Төв аймгийн Баянхангай, Заамар, Угтаал, Цээл, Баянцогт сумдад ажиллалаа

Төв аймгийн Баянхангай, Заамар, Угтаал, Цээл, Баянцогт сумдад ажиллалаа

Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын баталсан ББ/У 2019-063 удирдамжийн дагуу тус хэлстийн мэргэжилтнүүд аймгийн Баянхангай, Заамар, Угтаал, Цээл, Баянцогт сумдад 2019.11.11-19-ний өдрүүдэд  бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд тохирлын үнэлгээ, массын хэмжих хэрэгсэлд баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Дээрх сумдын аж ахуйн нэгж, иргэдийн 115 үйлчилгээ, 3 бүтээгдэхүүнд тохирлын үнэлгээ, магадлах хяналтыг хийж, худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ, төсөвт байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж буй нийт 138 ш жинг шалгаж баталгаажуулсан.

Албан томилолтоор ажиллах явцдаа сумдын худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, холбогдох төрийн албан хаагч нарт шинэчлэгдсэн хууль эрхийн акт, шинэчлэгдэн батлагдсан MNS 5021-1:2019, MNS 4946:2019 стандартын талаар сургалтуудыг зохион байгуулав. Эдгээр стандартууд нь 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө. 

          Сургалтад хамрагдсан сумдын худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид: 

  • 2019.11.11- Баянхангай сумын худалдаа, үйлчилгээ эрхлэгч, төрийн албан хаагч –48 иргэн
  • 2019.11.12-13-ны өдрүүдэд Заамар сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 22 иргэн
  • 2019.11.14-16-ны өдрүүдэд Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэрт нийтийн хоол, худалдаа үйлчилгээ эрхлэгч 45 иргэн
  • 2019. 11.17-19- Угтаал, Цээл, Баянцогт сумдын худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч 30 иргэнд тус тус сургалт хийж  нийт  145 хүнийг сургалтад хамруулан  гарын авлагаар хангасан байна.

Leave a Reply