“Техникийн зохицуулалт боловсруулах заавар”–ын талаар мэдээлэл түгээх уулзалт, хэлэлцүүлэг  боллоо

“Техникийн зохицуулалт боловсруулах заавар”–ын талаар мэдээлэл түгээх уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.1, 6.2 , 6.3, 6.4-т заасны дагуу Монгол улсын засгийн газрын 2019 оны 6-р сарын 19-ний өдрийн “Үзлэгийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” 235 дугаар тогтоолын хавсралтаар шинээр болон шинэчлэн батлах техникийн зохицуулалтын жагсаалтыг баталсан.

         Үүнтэй холбоотойгоор Стандарт, хэмжил зүйн газраас “Техникийн зохицуулалт боловсруулах заавар”-ын талаар мэдээлэл түгээх уулзалт, хэлэлцүүлэгийг 2019 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

       Уг уулзалт, хэлэлцүүлэгээр ЭХЯ, БХБЯ, УУХҮЯ, ЗТХЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, ХНХЯ, БСШУСЯ  байгууллагуудын тухайн асуудал хариуцсан албан хаагчдад илтгэл мэдээлэл түгээж, санал солилцлоо. Энэхүү үйл ажиллагаа нь хуулийг хэрэгжүүлэхэд нэг мөр ойлголт өгөх, цаашид үндсэн чиг үүргийн яамд техникийн зохицуулалт боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн юм.

Leave a Reply