ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН СУРГАЛТ БОЛЛОО

ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН СУРГАЛТ БОЛЛОО

Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн техникийн зохицуулалтыг  2008 онд  Засгийн Газрын 159 дүгээр тогтоолоор, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөрдөх техникийн зохицуулалтыг 2011 онд Засгийн газрын 304 дүгээр тогтоолоор баталсан ба тус техникийн зохицуулалтууд хэрэгжиж эхлээд 12 жил болсон байна.

         Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн техникийн зохицуулалт нь Спиртийн үйлдвэрлэл, Архины үйлдвэрлэл, Пивоны үйлдвэрлэл, Дарсны үйлдвэрлэл гэсэн 4 чиглэлийн согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавигдах нийтлэг шаардлага болон тус бүрийн онцлогт тохирсон тусгай шаардлагууд, мөн согтууруулах ундааны үйлдвэрлэлд тохирлын үнэлгээ явуулах, хяналт тавих шаардлагуудыг тогтоож өгсөн байдаг.  

Харин сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөрдөх техникийн зохицуулалтад сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчийн үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж хүний нөөц, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ариутгал, бүтээгдэхүүний худалдаа болон сүү, сүүн бүтээгдэхүүнд тавих нийтлэг шаардлагуудыг тогтоож өгсөн байна.

Стандарт, Хэмжилзүйн Газраас Согтууруулах ундааны болон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрт ажиллаж байгаа ажилтнуудыг сургах, чадавхжуулах, мөн төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэмжих зорилгоор дээрх техникийн зохицуулалтуудын сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 12, 13-ны өдөр зохион байгуулж, тус сургалтад  архи, пиво, дарс, шар айраг болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 13 байгууллагын 27 ажилтан хамрагдаж гэрчилгээжсэн байна.

Leave a Reply