Стандарт, хэмжил зүйн салбарын Шилдэгүүд тодорлоо

Стандарт, хэмжил зүйн салбарын Шилдэгүүд тодорлоо

Улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах үйлст төв орон нутгийн Стандарт, хэмжил зүйн байгууллагын оруулах хувь нэмэр асар их. Тиймдээ ч жил болгон тухайн ондоо хийж бүтээсэн ажлаараа манлайлсан орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэсүүдээ шагнаж урамшуулдаг билээ. Ингээд 2017 онд ажил хөдөлмөрөөрөө дараах хэлтэсүүд манлайлсан байна.
1-р байр: Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс
2-р байр: Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс
3-р байр: Булган аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс
тус тус шалгарсан бөгөөд Хэнтий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс бусдаас ялгарах онцлог дэвшилтэт дэвшилтэд үйл ажиллагаа хэрэгжүүлж манлайлан ажиллаж шилдэг “Номинаци”-аар шалгарсан юм.

Leave a Reply