СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН – 2020

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН – 2020

Уламжлал болгон зохион байгуулдаг Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2020 оны 1 дугаар сарын 23,24-ний өдрүүдэд “Өөрчлөлт-шинэчлэлтийн жил” уриан дор зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, Стандарт, хэмжил зүйн газрын дарга нар болон төв, орон нутгийн удирдлагууд оролцсон юм.

Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн зөвлөгөөнд орлцогчдод хандан 2019 онд “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон салбарын 2020 оны бодлогын зорилт, цаашдын чиг хандлагын талаар танилцууллаа.

Түүнчлэн салбарын үйл ажиллагаанд шинэчлэлийг эрчимжүүлж, стандарт, хэмжил зүйн ажлын үр дүн, үр өгөөжийг дээшлүүлэх, мэдээллийн урсгалыг сайжруулахын тулд дараах асуудлаар анхаарлаа хандуулж, ажиллахыг үүрэг болгосон юм. Үүнд:

  • Шинэчлэн батлагдсан “Хэмжил зүйн тухай” хуулийн хүрээнд дагалдан гарах дүрэм, журам шинэчлэх;
  • “Үндэсний чанарын хөтөлбөр”-т Салбарын чиглэлээр 2019 онд тусгагдсан зорилт, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах;
  • Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтууд, ЗГҮА-ны хөтөлбөрт тусгасан зорилтуудын хэрэгжилтийг үе шат бүрээр хангуулах;
  • Төв, орон нутгийн Стандарт, хэмжил зүйн салбарын техникийн чадавхийг сайжруулах;
  • E систем, цахим сангуудыг  бий болгох, шинэчлэх, орон нутагт мэдээллийн урсгалыг бий болгох;
  • Стандарт, хэмжил зүйн газрын  ажил үйлчилгээний талаар “1800-2525” утас ажиллуулж олон нийтэд сурталчилах, мэдээлэл хүргэх;

Мөн хэд хэдэн асуудал дээр анхаарч ажиллахыг онцлон тэмдэглэсэн.

  • Төрийн албаны соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, манлайлал, сахилга хариуцлагыг үнэлдэг, дүгнэдэг тогтолцоог бий болгоход анхааран ажиллах;
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр Менежментийн тогтолцооны ISO 9001 олон улсын стандартыг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;
  • Салбарын үйл ажиллагааг иргэдэд ил тод мэдээллэн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын хамтын ажиллагааг хангахад чиглэсэн цахим үйлчилгээг нэвтрүүлэх оновчтой шийдлийг боловсруулах;
  • Салбарын мэдээллийн урсгалын нэгдсэн тогтолцоо бий болгох, үйл ажиллагааны хэрэгжилтийг бодитоор тайлагнах; 

Leave a Reply