СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ  ЗӨВЛӨГӨӨН – 2019

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН – 2019

Уламжлал болгон зохион байгуулдаг Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2019 оны 5 дугаар сарын 22,23-ны өдрүүдэд “Төрийн үйлчилгээний чанар, бүтээмж, хүртээмжийг дээшлүүлэх жил” уриан дор үргэлжилж байна. Тус зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, Стандарт, хэмжил зүйн газрын дарга нар болон төв орон нутгийн удирдлагууд оролцож байгаа юм.

Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн зөвлөгөөнд орлцогчдод 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон салбарын 2019 оны бодлогын зорилт, цаашдын чиг хандлагын талаар танилцууллаа. Түүнчлэн салбарын үйл ажиллагаанд шинэчлэлийг эрчимжүүлж, стандартын ажлын үр дүн, үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд дараах асуудлаар анхаарлаа хандуулж, ажиллахыг үүрэг болгосон юм. Үүнд:

  • Шинэчлэн батлагдсан “Хэмжил зүйн тухай” хуулийн хүрээнд дагалдан гарах дүрэм, журам шинэчлэх
  • Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ, тарифын шинэчлэл
  • Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтууд, ЗГҮА-ны хөтөлбөрт тусгасан зорилтуудын хэрэгжилтийг үе шат бүрээр хангуулах
  • “Үндэсний чанарын хөтөлбөр”-т салбарын чиглэлээр 2019 онд тусгагдсан зорилт, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах
  • Төв, орон нутгийн Стандарт, хэмжил зүйн салбарын техникийн чадавхийг сайжруулах
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний чиглэлээр улсын байцаагч нарын сургалт зохион байгуулах, гэрчилгээжүүлэх
  • Е систем, цахим сангуудыг бий болгох, шинэчлэх, орон нутагт мэдээллийн урсгалыг бий болгох
  • СХЗГ-ын ажил үйлчилгээний талаар “Цахим ТВ” ажиллуулж олон нийтэд сурталчлах, соён гэгээрүүлэх, мэдээлэл хүргэх
  • Итгэмжлэлийн байгууллагын бие даасан байдлыг хангахад удирдлага зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн иж бүрэн арга хэмжээний төсөл боловсруулж, дээд байгууллагаар шийдвэрлүүлэх
  • Салбараас боловсруулсан төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг гадаад зээл, тусламж, төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлүүлэх
  • Орон нутгийн СХЗХ-ийн техникийн чадавх, хөрөнгө оруулалт, ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах асуудалд онцгой анхаарч, бүх талын дэмжлэг үзүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрийг боловсруулах, холбогдох дээд байгууллагуудаар шийдвэрлүүлэх

Leave a Reply