Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль сурталчилах ажлыг 20 аймагт зохион байгуулж байна

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль сурталчилах ажлыг 20 аймагт зохион байгуулж байна

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан улсын хэмжээнд хууль сурталчилах ажлыг эхлүүллээ. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зохион байгуулж буй тус арга хэмжээнд Стандарт, хэмжил зүйн газрын 20 аймгийн салбар нэгж Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдийн ажилтан, албан хаагчид, орон нутгийн үйлдвэрлэл, аж ахуй эрхэлдэг байгууллагын төлөөллүүдийг хамруулж байгаа юм.
FB IMG 1530258705982

2003 оноос мөрдөж буй Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн эрх зүйн шинэчлэлийн хэрэгцээ шаардлага нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл өргөжсөн, гадаад дотоод худалдааг нэмэгдүүлэхэд чиглэсэн төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн суурь техникийн баримт бичиг болох стандартын эрх зүйн хэм хэмээг олон улсын жишигт нийцүүлэх явдал байсан.

FB IMG 1530258751233
Монгол улсын Засгийн газраас хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг боловсруулж 2017 оны 7 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг хуулийн төслийг УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэж, 2017 оны 12 сарын 21-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийг эцэслэн баталсан. Ингэснээр стандартыг сонгон хэрэглэх дэлхий нийтийн чиг хандлагыг Монгол Улсад хуульчилсан юм.

FB IMG 1530258776604
Монгол Улсын 3 сая гаруй, цаашилбал дэлхийн 7 тэрбум гаруй хүний хэрэглэдэг хэдэн тэрбум бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүгд өөрийн гэсэн стандарттай. Эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлын шаардлага, орчны шаардлага зэрэг олон техникийн нөхцлийг хангаж байж бидний хэрэглэж байгаа бүтээгдэхүүн, идэж байгаа хоол хүнс хэрэглэгчдэд хүрдэг. Энэхүү техникийн нөхцлийг тодорхойлсон стандартыг улс орнууд эдийн засгийн чадавхи, нийгмийн байдал, цаг агаар, газарзүйн байрлал, хүн амын физиологи гэх мэт өөрийн онцлогоос хамаарч тодорхойлдог.

FB IMG 1530258761650
7 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх тус хуульд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүд оржээ. Тухайлбал:
– Стандарт сонгон хэрэглэх хэлбэрт 100 хувь шилжиж байна. Хэрэглэгчийн хүсэлт эрэлтийг тодорхойлсон стандартыг үйлдвэрлэгч өөрөө сонгон хэрэглэх боломж бүрдэнэ. Тодруулбал гадаад зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх бол экспортлох гэж байгаа орныхоо шаардлага, шалгуурыг хангасан стандартын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төрөөс үндэсний стандартыг заавал мөрдөхийг шаардахгүй болно.
– Итгэмжлэлийн байгууллагын хараат бус, бие даасан байдлыг энэ хуулиар олгосноор итгэмжлэлийн үйл ажиллагаа олон улсад хүлээн зөвшөөрөх баталгааг нэмэгдүүлж тохирлын үнэлгээний үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдэх болно.
– Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор МУ-ын Засгийн газар техникийн зохицуулалтын баримт бичгийг баталдаг болно. Энэ нь төрийн бодлого зохицуулалтаар иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргийг төр хариуцан ажиллана.
– Бараа бүтээгдэхүүн зах зээлд аюулгүйн тэмдэгтэйгээр нийлүүлэгдэх зохицуулалт оров. Энэ нь бүтээгдэхүүний чанарын асуудлаас илүүтэйгээр аюулгүйн үзүүлэлтийг хангасан эсэхэд үйлдвэрлэл эрхлэгчид хариуцлагаа өндөржүүлэх нөхцөл бүрдэв.

huuli 1

Leave a Reply