СТАНДАРТУУД ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

СТАНДАРТУУД ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Худалдаа болон эдийн засгийн өсөлт нь хоорондоо салшгүй холбоотой гэдэгт шилдэг эдийн засагчид санал нэгтэй байдаг. Хөгжиж дэвшихийн хэрээр энэхүү өсөлт нь өөрчлөгдөж байгаа ч илүү их зүйлийг шаардаж байна. Худалдааг дэмжих олон улсын стандарт ямар ач холбогдолтой вэ? Хөгжиж буй орнуудын өсөлтийг хангахад тэдний үүрэг юу вэ? Иймээс дэлхий даяар тархсан худалдааны талаар цухас дурдъя.

Олон улсын худалдаа гэдэг бол хоёр болон түүнээс дээш орнуудын хоорондох хөрөнгө болон бүтээгдэхүүн, үйлчилгээний солилцоог хэлнэ. Тухайн бараа бүтээгдэхүүн хил дамнадаг учраас олон улсын чанартай болдог бөгөөд энэ нь цоо шинэ зүйл биш юм. Худалдааны түүхэн хөгжил Ромын эзэнт гүрэн, Египетийн хоорондох худалдаа болон Торгоны замаас эхтэй гэдгийг бид мэднэ.

Хэдий тийм боловч Дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу худалдааг энх тайвныг дэмжих хэрэгсэл болгон ашигласнаар олон улсын худалдааны тогтолцоо нь хөгжиж эхэлсэн аж. Ингээд анх удаа олон улсын худалдааны дүрмийг боловсруулсан юм. Нобелийн шагналт Эдийн засагч Пол Крюгманы хэлснээр “Дайны дараах худалдааны тогтолцоо нь Рузвельтийг ерөнхийлөгч байх үед АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан Корделл Халлын үзэл бодлоос үүдэлтэй. Тэрээр улс хоорондын худалдаа нь энх тайвныг дэмжих гол арга зам хэмээн үзсэн. Энэхүү нэг талт үйл ажиллагааг хязгаарлах олон талт гэрээ, дүрмийн тогтолцоо нь Пакс Американа эрин эхэлж байх үеийн  хамгийн чухал зүйл байсан юм.”

Үүний үр дүнд 1947 онд Тариф, худалдааны ерөнхий хэлэлэцээр (GATT)-т нийт 23 улс нэгдэн орж, үүний дараа Дэлхийн худалдааны байгууллага (WTO) үүссэн түүхтэй. Өнөөдрийн байдлаар Дэлхийн худалдааны байгууллагад элссэн 164 гишүүн орон байгаа бөгөөд шинээр 22 орон элсэхийг хүссэн хүсэлтээ өгөөд байна.  

ИХЭНХ УЛС ОРНУУДЫН ДНБ-ИЙН ГОЛ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ НЬ ХУДАЛДАА БАЙДАГ.]

Дэлхийн худалдааны өсөлт

Ихэнх улс орнуудын ДНБ-ийн гол бүрэлдэхүүн хэсэг нь худалдаа байдаг. Дэлхийн Банкны судалгаагаар 1962 онд Дэлхийн ДНБ-ийн 24%-ийг худалдаа эзэлж байсан бол 2017 онд энэ тоо хоёр дахин өсөж 57%-д хүрсэн. Жижиг хэмжээний зах зээлтэй орнуудын хувьд худалдаа нь онцгой ач холбогдолтой боловч дэлхийн хамгийн том эдийн засагтай гэгдэх АНУ-ын худалдаа ДНБ-ийнх нь 27%-ийг эзэлж байна.

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд илүү даяарчлагдаж буй олон улсын худалдааны тогтолцоонд тулгарч буй бэрхшээлүүд улам бүр нэмэгдэж байна. Эдийн засгийн өсөлтөд худалдаа эерэг нөлөө үзүүлснээр орлогыг дахин хуваарилах, хөгжингүй болон хөгжиж буй орнуудын тэгш байдлыг нэмэгдүүлэх шаардлагагүй юм.

Ялангуяа олон улсын худалдаа, тэр дундаа бүс нутгийн худалдаанд оролцох оролцоо нь нэмэгдэж байгаа хөгжиж буй орнуудын хувьд хөгжил дэвшлийн өөрчлөлтөд хараахан бэлэн болоогүй байна.

Тухайлбал, Дэлхийн банкны тайланд дурдсанаар 2018 онд Вьетнамын ДНБ 7.08%-иар өсөж дээд хэмжээг тогтоож байсан боловч 9 сая Вьетнам хүн нэн ядуу амьдарч байна гэжээ. Дэлхийн зах зээлд нэгдэхийн тулд дэд бүтэц, жэндерийн тэгш байдал, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн хөтөлбөр, үндэсний цогц бодлогыг дагалдах нь чухал юм. Худалдаа бүх асуудлыг дангаар нь шийдэж чадахгүй.

Аврал авчрах стандартууд  

1970-аад оноос хойш Техникийн зохицуулалт, стандартуудыг оролцуулсан TBT буюу худалдаан дахь техникийн саад тотгор /-ыг арилгах/ ойлголт нь нэр хүндтэй болсон. Дэлхийн худалдааны хэв маягт тэд нөлөөтэй нь гарцаагүй.  ДХБ-т мэдэгдсэн арга хэмжээний тооноос харахад ТВТ-Худалдааны саад тотгорыг арилгах арга хэмжээнүүд нь улам их найдвар төрүүлж байгаа нь ойлгомжтой болох юм. 

1995 онд Худалдааны саад тотгорыг арилгах гэрээ хүчин төгөлдөр болж 364 шинэ арга хэмжээ авсан тухай мэдэгдсэн. 2018 онд шинэ арга хэмжээний тоо 2085 болж өсжээ. Энэхүү өсөлтийг тайлбарлах хэд хэдэн хүчин зүйлс байна. Тарифийн хэрэглээ багассан, глобалчлагдсан бизнесийн бүтцийн ахиц, дэлхийн худалдааны дүрэм, журамд хөгжиж буй орнуудын оролцоо нэмэгдсэн, тогтвортой хөгжил гэх мэт асуудлуудад хэрэглэгчид илүү анхаарч ач холбогдол өгөх болсон.

НҮБ-ийн Худалдаа хөгжлийн чуулганы тайлан, Тарифийн бус арга хэмжээний үл үзэгдэх нөлөө: Шинэ мэдээллийн бааз сууринаас олж авсан мэдлэгийн дагуу худалдаанд хамгийн ихээр хэрэглэгдэж буй арга хэмжээнүүд бол дэлхийн импортын ойролцоогоор 65% буюу барааны шугамын 40%-д хэрэглэгддэг ТВТ арга хэмжээнүүд юм.

ТВТ арга хэмжээнүүдтэй холбоотой шилжүүлгийн зардлуудыг багасгаж ялангуяа бараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг мэдээлснээр стандартууд худалдаанд дэмжлэг үзүүлдэг. Гэсэн хэдий ч стандартуудыг анхаарал болгоомжгүйгээр боловсруулж хэрэгжүүлвэл тэд худалдаанд сөрөг үр нөлөө үзүүлэх боломжтой. ТВТ Худалдаан дахь саад тотгорын гэрээгээр энэхүү сөрөг үр дагаварыг арилгах нэг арга зам нь уялдаа холбоог ашиглах юм. Энэ гэрээний дагуу ДХБ-ын гишүүдийн техникийн зохицуулалт, стандартууд нь ISO-гоос боловсруулсан болон бусад холбогдох олон улсын стандартууд дээр суурилсан байх шаардлагатай. Түүнээс гадна ДХБ-ын гишүүд нь ISO болон бусад ОУ-ын стандартчиллын байгууллагад оролцоотой байх шаардлагатай. 

ТВТ гэрээ

ДХБ-ын ТВТ гэрээ нь ОУ-ын стандартууд, техникийн зохицуулалтууд, үндэсний стандартуудын бэлтгэл, нутагшуулалт, хэрэглээнд зориулсан дүрмийг бий болгодог.  Стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний үйл явц нь ялгаварлан гадуурхалгүй, худалдаанд шаардлагагүй хүндрэл учруулдаггүй байлгах нь энэ гэрээний гол зорилго юм. Гэрээний нэг чухал зүйл бол ДХБ-ын гишүүдэд байгаль орчноо хамгаалах, хэрэглэгчийн аюулгүй байдал г.м. хуулиар зөвшөөрөгдсөн бодлогын зорилтууддаа хүрэх орон зайг үлдээдэг.  Гэсэн хэдий ч энэхүү зорилтод хүрэхийн тулд хэрэгцээгүй гэрчилгээ шаардах эсвэл хэт их зохицуулалт хийх г.м. шаардлагагүй саад тотгорыг худалдаанд үүсгэж болохгүй. Худалдаанд үүсдэг иймэрхүү саад бэрхшээлийг хөнгөвчлөх зорилгоор энэхүү гэрээнд ОУ-ын стандартуудтай уялдуулан нийцүүлэхийг шаардаж, ДХБ-ын гишүүдийг хоорондоо харилцан хүлээн зөвшөөрөх гэрээгээр нэг нэгнийхээ стандарт, техникийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрөхийг уриалдаг. 

ТВТ гэрээний журмын үр дагаварт нь сайн дурын бичиг баримт болгон боловсруулсан ОУ-ын стандартууд нь заавал мөрдөх ёстой дүрэм болон хувирч болох юм. ТВТ гэрээнд олон улсын стандартыг үндэсний зохицуулалт, стандартыг хөгжүүлэх үндэс болгон хэрэглэхээр тусгасан байдаг тул тэд улс орнуудад  дүрэм журам болон шууд үйлчлэх боломжтой. Бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл зүйл, чанар, аюулгүй байдал, аль бараа хэрхэн худалдаалагддаг болохыг тодорхойлдог тул зах зээл, худалдаанд шууд  бусаар нөлөөлдөг.

Эдийн засагчдын гаргасан үнэлгээ

Эдийн засагчид улс орны онцлог, уялдаатай стандартуудын худалдаанд үзүүлэх нөлөөг судалж үзжээ. Тэд үйлдвэрлэлийн салбар дахь үндэсний стандарт нь олон улсын стандарттай уялдаагүй ч гэсэн худалдааг дэмжих боломжтой гэж үзжээ. Энэ нь импортлогчдод нутагшуулах зардлыг үүрүүлдэг боловч үндэсний стандарт байхгүй тохиолдолд  цуглуулахад цаг хугацаа, зардал их шаардагдах үнэ цэнэтэй мэдээллийг гаргаж өгдөг1/. 

Гэсэн хэдий ч нутагшуулах зардал нь мэдээллийн хүртээмжийн үр ашгаас давсан хөдөө аж ахуй зэрэг анхан шатны салбарт үр нөлөө нь өөр өөр байдаг. Үндэсний стандарт нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудад өөр өөрөөр нөлөөлдөг. Ерөнхийдөө хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, нэхмэл эдлэл гэх мэт хөгжиж буй орнуудаас ихэвчлэн экспортолж буй бүтээгдэхүүнүүдэд TBT арга хэмжээ илүү их тохиолддог. Техникийн ноу-хау, дэд бүтэц, тэр ч байтугай орон нутгийн зохицуулалттай холбоотой дагаж мөрдөх зардал нь хөгжиж буй орнуудын хувьд ерөнхийдөө илүү төвөгтэй байдаг. Гэсэн хэдий ч эрдэм шинжилгээний ажилтнууд үндэсний стандарттай байх нь ямар ч стандартгүй байхаас дээр гэдэг дээр өргөн ойлголттой байдаг. Олон улсын стандарттай уялдуулах нь олон улсын худалдааны урсгалыг дэмжиж, хөгжингүй орнуудтай адил уялдуулсан байдал нь хөгжиж буй орнуудад илүү олон зах зээлд нэвтрэх боломжийг олгодог гэсэн нотолгоо бий.

ҮНДЭСНИЙ СТАНДАРТТАЙ БАЙХ НЬ ОГТ СТАНДАРТГҮЙ БАЙСНААС ДЭЭР 

Тэр үед 15 гишүүнтэй байсан Европын Холбоонд чиглэсэн Сахарын 47 орны нэхмэл болон хувцасны экспортын судалгаагаар ISO стандарттай уялдаагүй ЕХ-ны стандартууд Африкийн экспортыг бууруулж, харин уялдаатай нь Африкийн экспортод эерэг нөлөө үзүүлж байна 2). Европын Холбооны улс руу экспортолж буй 200 орны нэхмэл, хувцас, гутал зэрэг салбаруудад анхаарлаа төвлөрүүлсэн бүтээгдэхүүний стандартууд, уялдаа хангах ба худалдаа: Өргөн хэрэглээний талаарх нотолгоо нэртэй Дэлхийн банкнаас гаргасан ижил төстэй судалгааны үр дүнд ISO стандартуудтай нийцүүлсэн ЕХ-ны стандартыг 10% -иар нэмэгдүүлэхэд нь импортын төрөл зүйлийн хэмжээ 0.2%-иар нэмэгдсэн болохыг тогтоожээ.  Энэ нь орлого багатай орнуудад 50% илүү хүчтэй нөлөөлдөг.     

Төгсгөлд нь хэлэхэд

Улмаар эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг олон улсын худалдаа ба түүнийг дэлхийн зах зээлд нэгтгэх үйл явц хоорондын уялдаа холбоо нь удаан хугацааны турш тодорхой байсан. Гэсэн хэдий ч дангаараа худалдаа хийх нь хангалтгүй юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан нэгэнтээ: “Худалдааны либералчлалыг эрүүл мэнд, боловсрол, эмэгтэйчүүдийн эрх мэдэл/хүчирхэгжүүлэх, хууль дээдлэх болон бусад олон зүйлийг хамарсан хөгжлийн цогц стратегийн нэг хэсэг болгон маш нарийн зохицуулах ёстой.” Олон улсын стандартууд эдийн засгийн өсөлтөд хоёр чиглэлээр үйлчилдэг. Нэгдүгээрт, тэд худалдааг, ялангуяа хөгжиж буй орнуудаас экспорт хийхийг дэмждэг. Тиймээс тэд эдийн засгийн хөгжлийг дэмжиж байгаа. Хоёрдугаарт, түүнээс ч чухал зүйл бол эрүүл мэнд, жэндерийн тэгш байдал, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг үндэсний бодлогыг хэрэгжүүлэхэд улс орнуудыг дэмжиж байгаа тул тогтвортой хөгжлийг хангах хэрэгсэл юм. Эдгээр үндэсний бодлого нь эцсийн эцэст эдийн засгийн өсөлтийг хүчтэй тогтвортой хөгжил болгон хувиргаж, 2030 оны дэлхийн хөтөлбөрийг бодит болгож байна.

ISOfocus сэтгүүлээс орчуулсан: ТГ-ын Гадаад харилцааны мэргэжилтэн Ш.Тэгшжаргал, ТГ-ын ХМОНХ ажилтан Д. Мөнхжин

Leave a Reply