Олон улсын хэмжигдэхүүний нэгжийн (франц хэлээр Système international d’unités-SI) СИ систем бол улс хоорондын худалдаа, үйлдвэрлэл, аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчны хамгаалал болон энэ бүгдийн суурийг тавьдаг байгалийн шинжлэх ухаан зэрэг  бидний амьдралын бүхий л талд хэрэглэгдэх, хэмжигдэхүүний нэгжийн цогц систем юм. Олон улсын хэмжигдэхүүний нэгжийн СИ системийг Жин, хэмжүүрийн Ерөнхий бага хурлаас (CGPM) хэлэлцэн баталдаг бөгөөдхэмжигдэхүүний нэгжийн тодорхойлолтууд, тэдгээрийг бичих, хэрэглэх дүрмийг СИ системийн гарын авлагад заадаг.  1960 онд “СИ” системийн гарын авлагын анхны хэвлэлийг албан ёсоор гаргасан цагаас хойш шинжлэх ухаан технологийн дэвшил, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын хэрээр орсон байнгын өөрчлөлтийг тусган, шинэчлэгдсээр ирсэн. 1960 оноос хойш СИ системийн нэгжийн тодорхойлолтод орсон хамгийн томоохон өөрчлөлтийг 2018 онд  CGPM-ын 26-р ерөнхий бага хурлаар баталсан юм. Энэ түүхэн чухал шинэчлэлтийг тусгасан СИ системийн гарын авлагын 9 дэх хэвлэл 2019 оны 5 сарын 20-нд албан ёсоор нийтлэгдсэн.(эх материалыг https://www.bipm.org/en/measurement-units/ татан авч танилцаж болно)

      Одоо СИ системийн нэгжийн тодорхойлолтууд нь 7 багц тодорхойлох суурь тогтмолын утгаар үндэслэгдэж байна. 2018 он хүртэл үндсэн нэгжийг өөр, өөр хэлбэрээр тодорхойлж ирсэн байна. Тухайлбал массын нэгж килограммын тодорхойлолтод Олон Улсын Килограммын Прототипын биетийн шинж чанар; температурын нэгж Кельвины тодорхойлолтод усны гурвалсан цэгийн физик шинж чанарыг, Ампер  ба канделын тодорхойлолтыг туршилтын идеал утгаар, метрийн тодорхойлолтыг гэрлийн хурдаар гэх мэтчилэн  янз бүрээр тодорхойлж байв. Эртний соёл иргэншлийн уламжлалт аргаар бий болгосон биет тодорхойлолтын хувьд нэгжийг тодорхойлох болон хэрэгжүүлэх арга нь нэгэн ижил байв. Хэдийгээр энэ нь энгийн ойлгомжтой боловч биет эталон гэмтэх, алдагдах, өөрчлөгдөх эрсдэлтэй байсан. Бусад нэгжийн хувьд биет зүйлс болон онолын хийсвэр ойлголт дээр үндэслэх тодорхойлолтууд бий болсон. Мөн түүнчлэн  нэгжийг хэрэгжүүлэх арга нь концептын хувьд тодорхойлолтоос тусдаа шийдэгдэж, хэзээ ч хаана ч хэн ч үүсгэх боломжтой болжээ. Шинжлэх ухаан, технологи хөгжихийн хэрээр нэгжийн тодорхойлолтыг дахин шинэчлэхгүйгээр хэрэгжүүлэх шинэ аргыг бий болгох боломжтой. Үүнийг уртын хэмжлийн нэгж метрийн хөгжлийн түүхээс харахад метр нь биет зүйл дээр үндэслэсэн тодорхойлолтоос эхлээд атомын энергийн түвшингийн шилжилт, гэрлийн хурдны тогтоосон тоон утгаар тодорхойлогдох болсон. Эдгээр давуу талууд нь СИ-ийн үндсэн нэгжүүдийг байгалийн суурь тогтмолуудыг ашиглан тодорхойлох үндэслэл болсон.

      СИ системийн 9–р гарын авлагад үндсэн ба уламжилсэн нэгжүүдийн тайлбар хэвээр хадгалагдах ба харин тодорхойлох тогтмолуудын утгаар дахин томьёологдож байгаа гэдгээрээ онцлогтой.

СИ системийн аль ч нэгж тодорхойлох тогтмолын утгаар эсвэл тэдгээрийн үржвэр болон харьцаагаар илэрхийлэх боломжтой байхаар  7 тогтмолыг сонгосон. Тодорхойлох тогтмолууд нь яг  тогтоосон хэмжлийн эргэлзээгүй утгууд байна.

TогтмолуудТэмдэглэгээТоон утгаНэгжСИ –ийн нэгжийн уялдаа
Цезий -133 атомын цацаргалтын давтамж  ∆v(Cs-133)    9 192  631 770  Гц  Гц=сек-1
Гэрлийн хурдс299 792 458м∙с-1м∙с-1
Планкийн тогтмолh6.626 070 15x10-34Ж·сЖ с=  кг∙ м2 ∙с-1
Эгэл цэнэге1.602 176 634x10-19КлКл= A∙с
Больцманы   тогтмолк1.380 649x10-23Ж∙K-1Ж∙ K-1= кг∙м2∙с-2∙K-1
Авогадрын тооNА6.022 140 76x1023моль-1моль-1
Гэрлийн хүчKcd683Лм·Вт-1Лм· Вт-1= кг-1·м-2 ·с3 ∙кд ∙стр

Үүнд герц (Гц), Жоуль (Ж), кулон (Кл), люмен (лм) ба ватт (Вт) нь нэгжийн тэмдэглэгээ бөгөөд секунд (с), метр (м), килограмм (кг), ампер (A), кельвин (K), моль (моль)  болон кандел (кд) гэсэн  үндсэн 7 нэгжтэй дараах хамааралтай: Гц =с–1,  Ж = кг м2 с– 2, Кл = A с, лм =кд ·стр,  ба  Вт =кг м2 с–3.

Хэмжигдэхүүний нэгжийн бүрэн систем нь СИ-ийн нэгжээр илэрхийлэгдэх эдгээр тогтмолын тогтоосон утгаас уламжилж гарах юм.