ОЛОН УЛСЫН АУДИТЫН 5 ДАХЬ УДААГИЙН ДАВТАН ҮНЭЛГЭЭНД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

ОЛОН УЛСЫН АУДИТЫН 5 ДАХЬ УДААГИЙН ДАВТАН ҮНЭЛГЭЭНД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар анх 2015 онд Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж Францын баталгаажуулалтын байгууллага /AFNOR/-аас 2015/68385.2 тоот гэрчилгээг хүлээн авсан. Үүнээс хойш  2015, 2016, 2017, 2018 онуудад тус тус давтан үнэлгээнд амжилттай хамрагдаж ирсэн.

 Ингээд 2020 оны 3-р сарын 10, 11-ны өдрүүдэд Францын стандарт, баталгаажуулалтын байгууллага /AFNOR/-ын аудитор Леонид Дворкин, аудитор Алексей Оленков нар ээлжит үнэлгээг явууллаа. Уг үнэлгээнд төв байгууллага болон орон нутгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэс (Төв аймгийн СХЗХ, Дархан-Уул аймгийн СХЗХ, Сэлэнгэ аймгийн СХЗХ)-үүд хамрагдсан юм.

Тус үнэлгээгээр шинэчлэн батлагдсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хэмжил зүйн тухай хууль, Төрийн албаны тухай хуультай холбогдон гарсан өөрчлөлт, дүрэм журмын шинэчлэлүүдтэй холбоотой асуудлыг авч үзсэн. Түүнчлэн эрсдлийг хэрхэн үнэлж боломжийг тодорхойлсон, сонирхогч талын хэрэгцээ шаардлагыг бий болгосон, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажилласан талаар онцлон авч үзлээ.

Цаашид үнэлгээнд өгсөн зөвлөмжийн дагуу Стандарт, хэмжил зүйн газар үйл ажиллагаандаа үйл явцыг сайжруулах төлөвлөгөөг гарган үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь байгууллагын нийт үйл явц, тогтолцоо нь тодорхой, баримтжсан, цэгцтэй, хяналттай, ажлын гүйцэтгэлийг илүү сайжруулсан байх боломжийг бүрдүүлэх юм.

Стандарт, хэмжил зүйн газар нь менежментийн тогтолцоог сайжруулсанаар  нийгэм, эдийн засаг, аж үйлдвэр, худалдааны хөгжилд үзүүлэх стандартчилал, хэмжил зүйн салбарын бодит үр дүнг бий болгох, төр, хувийн хэвшил, хэрэглэгч хоорондын итгэлцлийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй ажээ.

Leave a Reply