Монгол-Хятадын хамтран зохион байгуулж буй “Барилга, бүтээн байгуулалтад ЦЕМЕНТ-ийн чанар, бүтэц нөлөөлөх нь” сэдэвт семинар боллоо

Монгол-Хятадын хамтран зохион байгуулж буй “Барилга, бүтээн байгуулалтад ЦЕМЕНТ-ийн чанар, бүтэц нөлөөлөх нь” сэдэвт семинар боллоо

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Стандартчиллын Удирдах газрын хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2018-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2019 оны 12-р сарын 2-4-ний хооронд “Барилга, бүтээн байгуулалтад ЦЕМЕНТ-ийн чанар, бүтэц нөлөөлөх нь” сэдэвт хамтарсан семинарыг зохион байгууллаа.

Энэхүү семинарын гол зорилго нь барилга, бүтээн байгуулалтын үндсэн бүтээгдэхүүний нэг цементийн чанар, бүтэц, үйлдвэрлэл технологийн орчин үеийн дэвшилтэт технологиос хөрш хоёр орон харилцан туршлага судлах, цаашид цементийн стандартын Евро стандартын түвшинд хүргэхэд хэрхэн хамтран ажиллах талаар зөвшилцөлд хүрэхэд оршино. Семинарт хэд хэдэн илтгэл мэдээллүүд тавигдсан юм.

  • “БНХАУ-ын Барилгын салбарын стандартчилал” сэдвээр Qui Yan
  • “Монгол Улсын барилгын салбарын стандартчилал ба сорилт туршилтын лабораторийн итгэмжлэл” сэдвээр СХЗГ-ын ИГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Соронзонболд
  • “БНХАУ-ын цементийн стандартын өнөөгийн байдал” сэдвээр БНХАУ-ын Үндэсний барилгын материалын хяналт, баталгаажуулалтын групп ХХК-ийн ерөнхий инженер Wang Ruihai
  • “Цементийн чанар, баталгаажуулалтын өнөөгийн байдал” сэдвээр Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж
  • “Цементийн хэрэглээ болон чанар” сэдвээр Zhang Lijun
  • “Хятадын өндөр зэрэглэлийн автозамын хучилтын материал болон түүний бүтэц” сэдвээр Wang Suiyuan
  • “Хүйтэн нөхцөлд барилгын хурдан угсардаг барилгын барих шийдэл” сэдвээр Tang Yujiao

Цаашид Хятад, Монгол хоёр орны Барилгын материалын салбарт стандарт, технологийн талаар санал солилцох ажлыг тогтмолжуулж, холбогдох стандартыг харьцуулан судлаж, барилгын материалын салбарт мөрдөж буй стандартуудыг харилцан хүлээн зөвшөөрөх, улмаар хоёр орны барилгын салбарын стандартыг дахин хянаж, шинэчлэн боловсруулах ажлыг эрчимжүүлж ажиллах ба олон улсын болон бүс нутгийн стандартчиллын ажилд байр сууриа нэгтгэх, харилцан бие биедээ дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж, шаардлагатай стандартын талаар ТЭЗҮ болон ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллах юм.

Leave a Reply