“МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧ, УУЛ УУРХАЙН САЛБАРТ  ЧАНАРЫН ДЭД БҮТЦИЙГ САЙЖРУУЛАХ” төслийн явцтай танилцлаа

“МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧ, УУЛ УУРХАЙН САЛБАРТ ЧАНАРЫН ДЭД БҮТЦИЙГ САЙЖРУУЛАХ” төслийн явцтай танилцлаа

Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ) Монгол Улсын Эрчим хүчний яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (РТВ)-тэй хамтран “Монгол Улсын эрчим хүч, уул уурхайн салбарт чанарын дэд бүтцийг сайжруулах” I ба II шатны төслүүдийг 2013 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Эдгээр төслүүдийн хүрээнд РТВ–ийн төслийн зохицуулагч Мариям тэргүүтэй төслийн үнэлгээний баг, зөвлөх экспертүүд “Монгол Улсын эрчим хүчний чанарын дэд бүтцийг сайжруулах” төслийн II шатны үйл ажиллагаанд хөндлөнгийн урьдчилсан үнэлгээ хийх, дараагийн III шатны төслийг төлөвлөх, “Хэмжил зүйн сургагч багшийг сургаж мэргэшүүлэх” сургалт зохион байгуулах ба СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэн(ХЗХ)-ийн даралт, температурын лабораторид зөвлөгөө өгч ажиллах гэсэн хэд хэдэн чиглэлээр Стандарт, хэмжил зүйн газарт 2019 оны 3-р сарын 11-22-ны өдрүүдэд амжилттай ажиллалаа.

Төслийн үйл ажиллагаанд хийгдсэн хөндлөнгийн үнэлгээ

“Монгол Улсын эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” II дахь шатны төсөл нь 2016-2019 оны 9-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд манай улсын хэмжил зүй, стандартчилал, техникийн зохицуулалт ба эрчим хүчний салбарын хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа, чадавхийг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхижуулан мэргэшүүлэхэд чиглэсэн юм.

Төслийн үйл ажиллагаанд хөндлөнгийн урьдчилсан үнэлгээг явуулахаар төслийн багийхан болох Лютс Ньюман(ХБНГУ-ын зөвлөх эксперт), Аж чара (Тайланд улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга), Катарина(ХБНГУ-ын РТВ-ийн зөвлөх) нар төсөлд оролцогч бүх байгууллагуудын төлөөлөлтэй ярилцлага хийсэн байна.

Мөн энэхүү төслийн хэрэгжилт, төслийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, төлөвлөх хүрээнд ХБНГУ-ын РТВ–ийн зөвлөх эксперт Ниэлс Фирдинанд болон төслийн зохицуулагч Мариям нар үнэлгээнд оролцсон. Ингээд РТВ-ийн үнэлгээний баг 2019 оны 3-р сарын 15-ны өдөр СХЗГ-т зохион байгуулсан “Төслийн урьдчилсан үнэлгээ ба төлөвлөлт” семинари, уулзалтын үеэрээ төслөөс хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтууд амжилттай хэрэгжсэнг онцлон тэмдэглээд цаашид уг төслийг үргэлжүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ. 

PTB төслийн баг

Хэмжил зүйн сургагч багшийн сургалт

“Монгол Улсын эрчим хүч, уул уурхайн салбарт чанарын дэд бүтцийг сайжруулах” төслийн хүрээнд цахилгаан, даралт ба температурын хэмжлийн төрлөөр “Хэмжил зүйн сургагч багшийг сургаж мэргэшүүлэх” сургалт, семинарийг ХБНГУ-ын РТВ болон Тайландын мэргэжилтнүүдтэй хамтран энэ оны 3-р сарын 19-20-ны өдрүүдэд СХЗГ-т зохион байгууллаа. Энэхүү сургалтад СХЗГ-ын хэмжил зүй, стандартчилал, итгэмжлэлийн газар, аймаг орон нутгийн СХЗХ-үүд, цахилгаан ба дулааны эрчим хүч, уул уурхайн салбарын төрийн болон төрийн өмчит байгууллагуудын нийт 30 гаруй мэргэшсэн ажилтнууд хамрагджээ.

Гэрчилгээ гардан авлаа

СХЗГ-ын даралт, температурын лабораторид хийгдсэн зөвлөх ажиллагаа

Уул уурхайн салбарын Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахад чанарын дэд бүтцээр дэмжлэг үзүүлэх РТВ-ийн II шатны хүрээнд РТВ-ийн зөвлөх Тайландийн хэмжил зүйн хүрээлэн(NIMT)-ийн эксперт Тават СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн Даралтын эталон лабораторид, РТВ-ийн зөвлөх Клейм Температурын  эталон лабораторид эталоны ашиглалт, нэгж дамжуулалт, лаборатори хоорондын харьцуулалтын талаар заавар зөвөлгөө өгч хамтран ажиллалаа.

СХЗГ-ын температурын эталон лабораторийн өрөөнд

ХЗХ

Leave a Reply