“Монгол Улсын эрчим хүчний салбар дахь чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд уулзалт, сургалт, туршлага судлах үйл ажиллагаанд оролцлоо

“Монгол Улсын эрчим хүчний салбар дахь чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд уулзалт, сургалт, туршлага судлах үйл ажиллагаанд оролцлоо

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Физик техникийн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Монгол Улсын эрчим хүчний салбар дахь чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд ХБНГУ-ын Брауншвайг хотод  2019 оны 5 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтэц болон Хэмжил зүйн чиглэлээр уулзалт, сургалт, туршлага судлах үйл ажиллагааг зохион байгууллаа.

SAMSUNG CAMERA PICTURES

Энэхүү төслийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар, Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, ДЦС-4 ТӨХК, ДЦС-3 ТӨХК болон эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд  амжилттай хамрагдлаа.

SAMSUNG CAMERA PICTURES

Сургалтаар ХБНГУ болон Европын холбоо, Олон улсын түвшин дэх Хууль эрхийн хэмжил зүйн тогтолцоо, Үндэсний итгэмжлэлийн байгууллагын бүтэц, тогтолцоо, Цахилгаан, ус, газын тоолуур болон массын хэмжүүр, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, шалгалт тохируулга, нэгж дамжуулалт, чанарын удирдлагын тогтолцоо, хэмжих хэрэгслийн загварын туршилт, техникийн зохицуулалтын талаар туршлага судласан юм. Түүнчлэн стандартчилал, тохирлын үнэлгээ болон хэмжил зүйн хууль, дүрэм журмын хүрээнд хэлэлцүүлэг ярилцлага хийж, хэмжил зүйн дэд бүтцийг олон улсын зарчимд нийцүүлэн сайжруулах, чанарын удирдлагын тогтолцоог байнга тогтвортой хэрэгжүүлэхэд өөрсдийн мэдлэг, чадвараа нэмэгдүүлэн сайн туршлагаас суралцан ажиллалаа.

Leave a Reply