ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн 11 дүгээр сард Дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай улс 17 дахь жилдээ “Дэлхийн чанарын өдөр – Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэж байна. Энэ хүрээнд өнөөдөр буюу 2019 оны 10-р сарын 16-нд Стандарт, хэмжил зүйн газар болон МҮХАҮТ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Уг арга хэмжээ жилээс жилд өргөжин тэлж “Үндэсний чанарын чуулган” нэртэйгээр 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил “ЧАНАР-АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР” уриан дор Стандарт, хэмжил зүйн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэ жилийн онцлог нь Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 344 дүгээр тогтоолоор баталсан Үндэсний чанарын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ болон хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн аж ахуйн нэгж, байгууллагад олгодог “Үндэсний чанарын шагнал”-ыг албан ёсоор Монгол Улсын Засгийн Газрын шагнал болгон шийдвэрлэсэн билээ.


“Дэлхийн чанарын өдөр – Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд тохирлын үнэлгээ, менежментийн тогтолцоо, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнд:
– “Дистрибьютер Монголия” үзэсгэлэн, семинар
– Гаалийн байгууллагын ажилтнуудад сургалт, ажил хэргийн уулзалт зохион байгуулах;
– Органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд сургалт явуулах;
– Тохирлын үнэлгээ, аудитын үйл ажиллагаанд оролцогчдод сургалт явуулах
– Чанарын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах;
– Гарааны бизнес эрхлэгчдийг таниулах, сурталчилах хүрээнд үзэсгэлэн зохион байгуулах.
– Үндэсний чанарын шагналын эздийг шалгаруулах, шагнал гардуулах.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, олон улсын зах зээлд өрсөлдөхөд бүх нийтийн анхаарлыг хандуулах, бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлын талаар санал, бодлоо солилцож, цаашид талуудын оролцоог хангаж ажиллахад чиглэгдсэн арга замыг тодорхойлох хүрээнд хамтдаа хэлэлцэх өргөн боломж байгаа тул Та бүхнийг Чанарын чуулган, “Үндэсний чанарын шагнал”-ын шалгаруулалтад өргөнөөр оролцохыг хүсэж байна.
“Үндэсний чанарын шагнал”-ын шалгаруулалтад өрсөлдөх хүсэлтэй аж ахуй нэгж, байгууллагууд доорх холбоосоор орж танилцаарай

Leave a Reply