Дэлхийн хэмжил зүйн өдрийг Бүрэн суманд тэмдэглэв

Дэлхийн хэмжил зүйн өдрийг Бүрэн суманд тэмдэглэв

Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь анх 2005 онд Чанарын өдрийг тохиолдуулан Баянжаргалан суманд нээлттэй өдөрлөг зохион байгуулж эхэлсэн ба жил бүр салбарын тэмдэглэлт (“Дэлхийн хэмжилзүйн өдөр, Дэлхийн стандартын өдөр) өдрүүдийг угтсан үйл ажиллагааг зохион байгуулж хэвшсэн билээ.
Энэ жил  “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг тохиолдуулан Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Төв аймгийн Бүрэн, Дэлгэрхаан сумдын Засаг даргын тамгын газруудтай хамтран “Хэмжил–таны амьдралд” сэдвийн дор 10 хоногийн аян зарлан 5 сарын 18-ны өдөр Бүрэн суманд нээлттэй хаалганы өдөрлөг  зохион байгууллаа.
Батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
Бүрэн, Дэлгэрхаан, Цээл, Угтаал сумдын худалдаа, нийтийн хоолны  газруудыг тохирлын үнэлгээнд хамруулж, үйлчилгээний газрууд, төсвийн байгууллагуудад (сургууль, цэцэрлэг, эмнэлэг) ашиглагдаж буй жингүүдийг шалгаж баталгаажуулав.
Бүрэн сумын иргэд хөдөлмөрчдөд хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, түүний ач холбогдол болон шинэчлэгдсэн хууль тогтоомж, стандартын талаар сургалт хийж, цахилгааны ашиглалт, цахилгаан тоолуурын талаарх хэрэглэгч үйлчлүүлэгчдээс гарсан санал хүсэлтийг  хүлээн авч, холбогдох мэргэжилтнүүд зөвөлгөө өгсөн.
“Чанартай үйлчилгээтэй байгууллага”-ыг шалгаруулж, чанарыг эрхэмлэгч иргэдийг шагнаж урамшуулсан.
•    Чанартай үйлчилгээтэй байгууллагаар Бүрэн сумын Л.Энхбаатар эзэнтэй Алтантулга хүнсний дэлгүүр, Дэлгэрхаан сумын Г.Мөнхбаатар эзэнтэй Баянбүрд хүнсний дэлгүүр
•    Төв аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр ЭБЦТС ТӨХК-ний Бүрэн сумын салбарын техникч ажилтай Н.Баатарцогт
•    Төв аймгийн “Засаг даргын жуух бичиг”-ээр Бүрэн сумын Арвижих хүнсний дэлгүүрийн эзэн Н.Дашноров нар тус тус шагнагдав.
Гар бөмбөг, одон бөмбөгийн уралдаан тэмцээнд 10 багийн 80 гаруй тамирчин оролцсон ба эхний 3 байрыг эзэлсэн баг, тамирчдыг шалгарууллаа. Тухайлбал:
Гар бөмбөгийн  тэмцээнд шалгарсан багууд:
•    1-р байр  Бүрэн сумын  сургуулийн 1-р баг,
•    2-р байр  Бүрэн сумын Цэцэрлэгийн баг,
•    3-р байр  Бүрэн сумын Сургуулийн 2-р баг  тус бүр эхний байрууд,
Одон бөмбөгийн тэмцээнд шалгарсан тамирчид
•    эрэгтэйчүүдээс А.Золбаяр, Н.Ганбаатар, Д.Бямбадорж,
•    эмэгтэйчүүдээс Ч.Шатар, Н.Жаргалмаа, Б.Отгонхишиг нар тус тус шалгарсан байна.

Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Leave a Reply