ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР 2020

ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР 2020

Жил бүр 10 дугаар сарын 14-ний өдөр Олон улсын стандартчиллын байгууллага, Олон улсын цахилгаан техникийн комисс, Олон улсын харилцаа холбооны байгууллагын гишүүн орнууд Дэлхийн Стандартын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2020 онд Дэлхийн Стандартын өдрийг “Стандартаар эх дэлхийгээ хамгаалах нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас “Стандартаар эх дэлхийгээ хамгаалах нь” сэдэвт семинарыг зохион байгууллаа. Тус семинарын үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн болон СХЗГ-ын дарга удирдлагууд, албан хаагчид мөн стандартчилагч, техникийн хорооны гишүүд оролцлоо.

Семинарт дараах сэдвийн хүрээнд илтгэл мэдээллүүд тавигдсан юм. Тухайлбал:- Тогтвортой хөгжил ба стандартчиллын асуудал сэдвээр СХЗГ-ын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Батцэнгэл- Ногоон хөгжлийн бодлого сэдвээр БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Эрдэнэбулган- Стандартаар эх дэлхийгээ хамгаална сэдвээр БОАЖЯ-ны Озоны Үндэсний Албаны төслийн нэгжийн зохицуулагч Д.Дуламсүрэн- Усны нөөц ба хөгжил сэдвээр Дэлхийн банкны 2030 Усны нөөцийн бүлгийн Монгол улс дахь суурин зохицуулагч, доктор Д.Доржсүрэн- Нийгмийн хариуцлагатай талуудын оролцоо сэдвээр Монголын Байгаль орчны Иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ тус тус илтгэл мэдээлэл тавьлаа.

Мөн энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын “Салбарын тэргүүний ажилтан”-аар СХЗГ-ын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Г.Батзориг, Стандарт, хэмжил зүйн газрын “Хүндэт жуух”-аар Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын мэргэжилтэн Я.Энхжаргал нарыг шагнасан юм.

Leave a Reply