“Даралтын хувиргагчийн шалгалт тохируулга” сургалт зохион байгуулагдлаа

“Даралтын хувиргагчийн шалгалт тохируулга” сургалт зохион байгуулагдлаа

“Даралтын хувиргагчийн шалгалт тохируулга” сургалт  зохион байгуулагдлаа

        СХЗГ, ХБНГУ-ын Хэмжил зүйн хүрээлэн (PTB)-тэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 2018 оны 12-р сарын 5-7-ны өдрүүдэд “Даралтын хувиргагчийн шалгалт тохируулга” сэдвээр сургалт зохион байгуулагдлаа.  Сургалтад ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Дархан ДЦС, Дорнод ДЦС,  УБТЗ ХНН, Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагын шалгалт тохируулгын ажилтнууд, СХЗГ, Дархан-Уул, Дорнод аймгийн СХЗХ-ийн даралтын хэмжлийн улсын шалгагчид хамрагдав. Сургагч багшаар  PTB-ийн зөвлөх, даралтын хэмжлийн эксперт н.Tawat Changpan ажиллаж, Даралтын хэмжлийн зарчим, Даралтын хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын аргачлал DKD-R6-1, Даралтын хувиргагчийн шалгалт тохируулга зэрэг сэдвүүдийн хүрээнд онол ба дадлагын хэлбэрээр явагдав. Дадлагын ажлаар өндөр нарийвчлалын шингэний эталон манометр ашиглан ажлын манометрийг  шалгах, өндөр нарийвчлалын тоон заалттай эталон манометр ашиглан даралтын хувиргагчийг шалгах, тэдгээрийн хэмжлийн үр дүн, эргэлзээг тооцоолох зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн.

Энэхүү сургалт нь даралтын хэмжлийн төрлөөр итгэмжлэгдсэн, цаашид итгэмлэгдэхээр төлөвлөж буй лабораториудын хувьд чухал ач холбогдолтой сургалт боллоо.

Leave a Reply