БНЧУ-д “Уртын хэмжлийн нэгж дамжуулалтыг анхдагч эталоны шалгалт тохируулгаар хангах нь” сэдэвт сургалтад хамрагдав

БНЧУ-д “Уртын хэмжлийн нэгж дамжуулалтыг анхдагч эталоны шалгалт тохируулгаар хангах нь” сэдэвт сургалтад хамрагдав

Хэмжил зүйн хүрээлэнгийн цаг, давтамж ба уртын эталоны лабораторийн ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг, техникч Ж.Отгонтуул нар “Уртын хэмжлийн нэгж дамжуулалтыг анхдагч эталоны шалгалт тохируулгаар хангах нь“  сэдэвт төслийн хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 22 –ны өдрөөс 11 сарын 2-ны өдрүүдэд Чехийн хэмжил зүйн хүрээлэнгийн анхдагч эталоны лабораторид иодоор тогтворжуулсан Гелий-Неон лазерийн төхөөрөмжийн тохиргоо, оптик давтамжийн харьцуулалтын чиглэлээр сургалтад оролцлоо. Уртын хэмжлийн үндэсний анхдагч эталоны шалгалт тохируулга, засвар тохируулга болон сургалтын бүх зардлыг БНЧУ-ын хөгжлийн агентлагаас санхүүжүүлсэн бөгөөд сургалт  төслийг хэрэгжүүлэгч БНЧУ-ын хэмжил зүйн үндэсний хүрээлэн(CMI)-ийн фемтосекунд оптик “ком”, давтамжийн лабораторид боллоо.

 

 

 

 

 

Төслийн хүрээнд уртын үндэсний анхдагч эталоны шалгалт тохируулгыг гүйцэтгэж, гэрчилгээг шинэчлэснээр хоёрдогч эталон лазер интерферометрийн давтамжийн бодит утга, хэмжлийн эргэлзээг дотоод нэгж дамжуулалтын хүрээнд гүйцэтгэх боломжтой болсон. Ингэснээр бүх төрлийн зайн хэмжлийн багаж тухайлбал ган туузанметр,  лазер сканнер,  цахилгаан оптик зайн хэмжлийн багажнууд, геодизийн хэмжлийн нэгдмэл байдал хангагдах улмаар зайн хэмжлийн төрлөөр шалгалт тохируулга ба хэмжлийн чадавхи CMC нийтлүүлэх бэлтгэлд чухал ач холбогдолтой юм. Мөн лабораторийн мэргэжилтнүүдийн мэдлэг боловсрол, ур чадвар дээшилсэн.

Нэн түрүүнд агаарын кондиционерийг засварлах эсвэл шинээр суурилуулан, цаашид иодоор тогтворжуулсан Гелий-Неон лазерийг тогтвортой ажиллагааг хангах арга хэмжээ авах шаардлагатай. 2020 онд оролцохоор төлөвлөсөн ган туузан метрийн олон улсын лаборатори хоорондын харьцуулалтын бэлтгэл ажлыг хангана.

Цаашид энэ сургалтаар олж авсан туршлага мэдлэг, чадварыг хадгалах, хэрэгжүүлэхийн тулд онолын дэлгэрэнгүй материал унших болон туршилтийн хэмжилт хийх, оптик давтамжийн чиглэлээр их дээд сургуулийн холбогдох тэнхимтэй хамтран ажиллах, судалгааны ажил хийх хэрэгтэй.

Leave a Reply