Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрийн дагуу аж ахуй нэгж, байгууллагуудад гэрчилгээ гардуулаа

Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрийн дагуу аж ахуй нэгж, байгууллагуудад гэрчилгээ гардуулаа

Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрийн дагуу аж ахуй нэгж, байгууллагуудад гэрчилгээ гардуулаа

       2018 оны 11-р сарын 28-ны Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрийн дагуу үйл ажиллагаандаа чанарын /MNS ISO 9001:2016/, хөдөлмөрийн  эрүүл мэнд, аюулгүй байдлын /MNS OHSAS 18001:2012/ болон хүнсний аюулгүйн байдлын удирдлагын тогтолцоог /MNS ISO 22000:2017/ стандартын дагуу хэрэгжүүлсэн дараах аж ахуй нэгж, байгууллагуудад гэрчилгээ олголоо. Тухайлбал:

  • Цусны сэлбэлт, судлалын үндэсний төв
  • Арж роуд ХХК
  • Ханбогд кашимер ХХК
  • Н Эй Би Трейд ХХК
  • Улаанбаатарын Их сургууль
  • ИНЕГ-ын нисэхийн сургалтын төв
  • Экопак ХХК
  • ИНЕГ-ын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба
  • Практикал даатгал ХХК
  • Моншибасаки ХХК
  • Монгол тамхи Со ХХК
  • ОБЕГ-ын Шатахууны нөөцийн газар
  • Арвайн үндэс ХХК

Менежментийн тогтолцооны олон улсын ISO стандартыг өмчийн аль ч хэлбэрийн байгууллага нэвтрүүлж болно. Хэдийгээр стандарт нь сайн дурын, зөвлөмжийн шинжтэй боловч даяаршлагдсан өнөөгийн нийгэмд аль ч байгууллагын хувьд амжилт өөд тэмүүлэх, зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, шинэ зах зээлийг бий болгох, нэр хүндээ өсгөхөд тухайн стандартыг нэвтрүүлснийг батлах гэрчилгээ /сертификат/ зайлшгүй хэрэгтэй болж байгаа юм.
Дашрамд дурьдахад гадаадын зарим орнуудад Менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад тендер,  төрийн болон гадаад худалдан авалтад оролцоход илүү давуу тал олгодог жишээ байна. Нөгөө талаар аж ахуйн нэгж, байгууллагын хувьд шинэ түншүүдийг бий болгох, хөрөнгө оруулагч нарыг татахад чухал түлхэц болдог.

 

Leave a Reply