Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн энэ жилийн эхний хурлыг 01 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Тус хурлаар тохирлын үнэлгээнд хамрагдсан нийт 22 үйлчилгээний газрын тайланг хэлэлцэж, хурлын шийдвэрээр худалдаа-14, нийтийн хоол-2, амралт, жуулчны бааз-6 үйлчилгээнд тохирлын гэрчилгээг 1-2 жилийн хугацаатай олгох, сунгах шийдвэрийг гаргалаа.
Баталгаажуулалтын алба
2020.01.31