БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО- ISO 14001 СТАНДАРТЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО- ISO 14001 СТАНДАРТЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Олон Улсын Стандартын Байгууллагаас анх 1996 онд ISO 14001 стандартыг “Байгаль орчны менежментийн тогтолцоо – Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар” нэртэйгээр гаргасан бөгөөд тус байгууллагаас 2004, 2015 онуудад уг стандартыг хянаж шинэчилсэн билээ.

Европын холбооны “Монголын худалдааг дэмжих – EU TRAM” төслийн дэмжлэгтэйгээр Монгол улсын стандартчилал, тохирлын үнэлгээний салбарт ажиллаж байгаа Байгаль орчны менежментийн тогтоцооны аудиторуудыг сургах, чадавхжуулах, мөн байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалахад чиглэсэн төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэмжих зорилгоор “Байгаль орчны менежментийн тогтолцоо – ISO 14001” стандартын онлайн сургалтыг 2020 оны 7 дугаар сарын 8-9-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Грек улсын сургагч багш Андреана Лекакуо удирдан явуулсан ба сургалтад  СХЗГ-ын төв, орон нутгийн 54 ажилтан хамрагдлаа.

Хүн төрөлхтөн амьдралынхаа бүхий л цаг мөчид байгаль орчинд нөлөөлөл үзүүлдэг ба байгаль орчинд тулгарч байгаа аливаа асуудлыг зөвхөн хууль тогтоомжоор шийдвэрлэхэд бэрхшээлтэй тулгарч байдаг байна. Иймээс Олон улсын стандартын байгууллагаас Байгаль орчныг хамгаалах шинэ хандлага нь Байгаль орчны менежментийн тогтолцооны  ISO 14000 бүлэг  стандартыг хэрэгжүүлэх нь хамгийн үр ашигтай арга болохыг тодорхойлсон байдаг. Уг стандартыг хэрэгжүүлснээр тухайн байгууллагын үйл ажиллагаа, технологи,  ажилтнуудын сэтгэлгээнд байгаль орчныг хамгаалах гэсэн хандлагын өөрчлөлтийг бий болгохоос гадна үйл ажиллагааны хувьд эдийн засгийн хэмнэлтийг бий болгох, системтэйгээр тогтолцоог бүрдүүлэх, байгаль орчинд үлдээх ул мөрийг багасгах, улмаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юмаа.

         Байгаль орчинд огт сөрөг нөлөөлөлгүй бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ гэж бараг байхгүй бөгөөд  байгаль орчинд их  бага хэмжээгээр нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү стандартыг хэрэгжүүлэх боломжтой.  

Leave a Reply