ҮНЭТ ЭДЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ҮНЭТ ЭДЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Үнэт эдлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөллүүдийг Үнэт металлын сорьцын хяналтын газрын Улсын ахлах байцаагч, Улсын байцаагч, холбогдох албан тушаалтнууд 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газрын төв байранд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар  Стандарт, хэмжил зүйн газрын даргын “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” 2019 оны А/252 дугаар тушаалын дагуу хяналт, шалгалт зохион байгуулсан болон цаашид Үнэт эдлэлийн үйлдвэрлэл үйлчилгээнд анхаарах асуудлуудыг хэлэлцэж харилцан санал бодлоо солилцсон юм.

Уулзалтанд Монголын Уран дарханы “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо, “Монгол Төрийн дархан” холбоо оролцож салбарт тулгамдаж байгаа асуудлуудын талаар тодорхой саналууд гаргаж цаашид хамтран ажиллах санал санаачлага гаргасан байна.

Leave a Reply