“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ЫН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ЫН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Стандарт, Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Дэлхийн чанарын өдөр – Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг 6 дахь жилдээ шалгаруулан гардуулна.

Энэхүү шагналын ЗОРИЛГО НЬ:

Хэрэглэгчдийг чанартай, аулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн, бүтээгдэхүүн үйлчилгээндээ холбогдох мэргэжлийн байгууллагаас олгосон тохирлыг илэрхийлэх гэрчилгээ, дүгнэлт, зөвшөөрлийг гаргуулсан ба үйл ажиллагаандаа чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын болон бусад удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлсэн, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулан олон нийтэд сурталчилан таниулах, алдаршуулах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

ШАЛГАРУУЛАЛТ:

  • шилдэг Аж ахуйн нэгж, байгууллага
  • шилдэг Бүтээгдэхүүн
  • шилдэг Үйлчилгээ

гэсэн гурван төрлөөр шалгаруулж “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ын ЦОМ, БАТЛАМЖ олгоно.

Шалгаруулалтанд тавьсан шаардлагын дагуу холбогдох материалаа бүрдүүлж 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт хүснэгтийг дараах файлаас татаж авна уу. ХАВСРАЛТ ТАТАХ:  Хүснэгт

Шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Стандарт, хэмжил зүйн газрын 2-р байр 305а тоот – Ч.Отгонцэцэг /99597906/, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим – Гишүүнчлэлийн газар 402 тоот – Б.Халиун /99024934/.
Цахим шуудан: otgontsetseg.ch@masm.gov.mn, event@mongolchamber.mn

Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг:
Стандарт хэмжил зүйн газар, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газар
Утас: 70185289, 99597906
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Утас: 77277070, 99024934

Leave a Reply