“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ЫН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ЫН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

“Дэлхийн чанарын өдөр – Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг гардуулна.

Шагналын шалгаруулалтыг Стандарт, Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулна.

Шагналын  ЗОРИЛГО НЬ:

Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр үйлдвэрлэлийг хөгжүүлж, хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн, чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын болон бусад удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлсэн, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагыг олон нийтэд сурталчилан таниулах, алдаршуулах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

ШАЛГАРУУЛАЛТ:

  • Аж ахуйн нэгж, байгууллага
  • Бүтээгдэхүүн
  • Үйлчилгээ гэсэн гурван төрлөөр шалгаруулна.

Шалгаруулалтанд холбогдох материалаа 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. Хүснэгтийг хавсралт файлаас татаж авна уу!

ХАВСРАЛТ ТАТАХ:  Хүснэгт

Шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Стандарт, хэмжил зүйн газрын II байр, 3-р давхар, 304тоот /мэргэжилтэн С.Алтанцэцэг/
Утас: 70185289, 91158855

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, 402 тоот /М.Хосбаяр/Утас: 70109090, 99051059

Leave a Reply