“ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ, ХЭЛЭЛЦЭЭНИЙ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦОВ

“ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ, ХЭЛЭЛЦЭЭНИЙ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦОВ

Монгол улсын Гадаад харилцааны яам, Сингапур улсын С.Ражаратхамийн нэрэмжит Наняанг технологийн сургууль хамтран “Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, хэлэлцээний чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт богино хугацааны сургалтыг Сингапур улсад 2019 оны 8 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад Стандарт, хэмжил зүйн газраас Стратегийн бодлого, төлөвлөлт, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Д.Даш-Янжмаа оролцсон юм.

Семинарын гол зорилго нь Солонгос улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад анхаарах асуудлууд, хэлэлцээрийн нөхцлүүдийг нарийвчлан судлах, харилцан туршлага солилцоход, Олон улсын Чөлөөт худалдааны хэлэлцээрт тулгамдаж буй асуудал, Солонгос улсын түүх, худалдааны бодлого болон Чөлөөт худалдааны хэлэлцээрийн өнөөгийн байдал талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах асуудал байв. Уг сургалтад Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стандарт Хэмжил зүйн газар, Үндэсний хөгжлийн газар, Үйлдвэр, худалдааны сургуулийн нийт 12 оролцогч оролцлоо.

Уг сургалтаар Чөлөөт худалдааны хэлэлцээрийн үндсэн ойлголт, Олон улсын худалдаанд баримтлах зарчим, Солонгос улсын худалдаа, эдийн засгийн онцлог, Дэлхийн худалдааны байгууллагын Худалдаан дахь саад тотгорын тухай хэлэлцээр, Ургамал, хорио цээр, эрүүл ахуйн тухай хэлэлцээрийн зарчмын талаар судлах, Чанарын дэд бүтэц, бараа бүтээгдэхүүний тариф, тарифын ангилал, БТКУС код, нэмүү өртгийн өөрчлөлтийн талаарх практик тооцоолол, хөрөнгө оруулалтийн зарчмын талаар хөтөлбөрийн дагуу тодорхой сэдвүүдээр онол, лекцийн хэлбэрээр, харилцан ярилцаж мэдлэг, туршлагаа хуваалцлаа.

Leave a Reply