“ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО- ШААРДЛАГА” MNS ISO 9001 СТАНДАРТЫГ ТАНИЛЦУУЛЛАА

“ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО- ШААРДЛАГА” MNS ISO 9001 СТАНДАРТЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн санаачлагын суурь бий болгох, хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлж,  тэдний  сэтгэл ханамжийг дээшлүүлэх удирдлагын аргыг тогтоосон “Чанарын менежментийн тогтолцоо- шаардлага” MNS ISO 9001:2016 стандартын танилцуулах нэг өдрийн гэрчилгээт сургалтыг  2019 оны 3-р сарын 26, 27 -ны өдрүүдэд “ Эрдэнэт -ДЦС” ТӨХК болон өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа төрийн  зарим байгууллагуудын ажилтан, албан хаагч 38 хүнийг хамруулан СХЗГазрын Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төвийн ахлах мэргэжилтэнг урьж, зохион байгууллаа. Сургалтанд Аймгийн ЗДТГ, ГБХЗХГ,  БОАЖГ, ХХҮГ, СХЗХ зэрэг төрийн 5 байгууллага, Шуудан үйлчилгээний газар, Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк зэрэг байгууллагууд  ажилтнуудаа хамруулсан байна.

СХЗХэлтсийн Стандартын мэдээлэл, лавлагаа сургалтын салбар сангийн мэргэжилтэн болон холбогдох бусад ажилтнууд менежментийн тогтолцооны сургалт явуулах арга зүйн зөвлөмжөөр хангагдлаа.

ОРХОН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС

Leave a Reply

Close Menu