Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартыг хэрэгжүүлж гэрчилгээжсэн байгууллагууд “Шилжин явах цом”- ын төлөө өрсөлдлөө

Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартыг хэрэгжүүлж гэрчилгээжсэн байгууллагууд “Шилжин явах цом”- ын төлөө өрсөлдлөө

           Жил бүрийн 10-р сарын 14-нд  тэмдэглэн өнгөрүүлдэг “Дэлхийн стандартын өдөр”, “Монгол улсын стандарт, хэмжилзүйн ажилтны өдөр”- ийг угтсан ажлын хүрээнд Орхон аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсээс Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагуудыг хөхүүлэн дэмжих, эдгээр аж ахуй нэгж байгууллагуудыг нийтэд сурталчилан таниулах, хамтын ажиллагааг  дэмжих зорилгоор зохион байгуулдаг уламжлалтай.

“Дэлхийн стандартын өдөр” нь жил бүр тодорхой уриан дор болж өнгөрдөг бөгөөд энэ жил Олон Улсын Стандартчиллын Байгууллага,Олон улсын цахилгаан техникийн комисс, Олон улсын харилцаа холбооны байгууллагын гишүүн орнууд  “Дүрс бичлэгийн стандарт нь даяаршлын талбарыг бий болгоно””  гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Энэ жилийн  тэмцээнийг 2019 оны 10-р сарын 12-ний өдөр  13 дахь удаагаа амжилттай зохион явууллаа. Тэмцээнд  “Эрдэнэт-үйлдвэр” ТӨҮГ, “Натурал – текстайл “ групп, “ Эрдмин” ХХК , “НИК ” ХК-ны Орхон аймаг дахь салбар, “Эрдэнэт-Хаан-Хүнс” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд болон Аймгийн Засаг даргын тамгын газрын баг тамирчид оролцож авьяас чадвар, авхаалж самбаагаа сорилоо.

Тэмцээнийг гар бөмбөг, дартс,  шидэлтийн төрлөөр явуулж нийлбэр дүнгээр “Эрдэнэт-үйлдвэр” ТӨҮГ -ын Чанар хяналтын хэлтсийн баг  шилжин явах цомын эзэн боллоо.   Удаах байранд Орхон аймгийн Засаг даргын тамгын газар,   гуравдугаар байранд “ Эрдмин” ХХК , тусгай байранд  “ НИК” ХК-ныОрхон аймаг дахь салбарын баг  тус тус эзэлсэн байна.

Leave a Reply

Close Menu