“Чанарын дэд бүтцийн хөгжлийн чиг хандлага” олон улсын симпозиум зохион байгууллаа

“Чанарын дэд бүтцийн хөгжлийн чиг хандлага” олон улсын симпозиум зохион байгууллаа

Стандарт, хэмжил зүйн салбарын үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан 2018 оны 10 дугаар сарын 11-нд Шангри-Ла зочид буудлын хурлын Их танхимд “Чанарын дэд бүтцийн хөгжлийн чиг хандлага” олон улсын симпозиумыг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд “Олон улсын стандартын байгууллага”, “Еразийн эдийн засгийн комиссын газар”, “Олон улсын жин хэмжүүрийн товчоо”, “Ази номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны газар”, БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын газар, Европын холбоо, ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн, БНХАУ-ын Хэмжил зүйн хүрээлэн гэх зэрэг олон улс болон бүс нутгийн хамтын ажиллагаатай байгууллагуудын төлөөллүүд оролцож илтгэл мэдээлэл тавьсан юм.
Мөн Стандарт, хэмжил зүйн салбарын 250 гаруй төлөөлөгч оролцож, олон улсын стандартын шаардлагыг хэрхэн хангах тухай харилцан туршлага солилцсон юм.
Хурлын үеэр “Олон Улсын Стандартчиллын байгууллага”-ын ерөнхийлөгч Жон Уолтер видео мэндчилгээ дэвшүүлсэн ба сүүлийн жилүүдэд Монгол Улсын “Олон улсын стандарт техникийн хороо”-нд оролцох оролцоо өссөн нэмэгдэж буйг онцолсон.
Стандарт, хэмжил зүйн газрын хувьд сүүлийн 3 жилийн хугацаанд чанарын дэд бүтцийг хөгжүүлж, бизнес эрхлэгч, төр, хувийн хэвшлийн төлөөллийг олон улсын сургалтад хамруулж, техникийн хорооны нарийн бичгийн дарга нарын чадварыг дээшлүүлэхэд ихээхэн анхааран ажиллаж байгаа билээ.
“Олон улсын стандарчлалын байгууллага”-ын Азийн бүсийг хариуцсан дарга Адриан Го хэлэхдээ “Азийн бүсэд ISO-ийн гишүүн 26 орон байгаагаас идэвхтэй үйл ажиллагаанд оролцдог гишүүний нэг нь Монгол Улс юм. Монгол Улс Азийн бүс аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлснээр өндөр хөгжилтэй Америк, Европын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ худалдаалах боломж бүрдэнэ. Монголын итгэмжлэлийн байгууллага олон улсын болон бүс нутгийн хэлэлцээрт сорилт, баталгаажуулалт, техникийн хяналт гэсэн хэд, хэдэн чиглэлээр нэгдсэн нь цаашид хөгжиж дэвших боломжийг нээсэн” гэлээ.

Leave a Reply