Хэмжил зүйн салбарт хэрэгжүүлэх төслийн хүрээнд уулзалт зохион байгуулагдлаа

Хэмжил зүйн салбарт хэрэгжүүлэх төслийн хүрээнд уулзалт зохион байгуулагдлаа

1. Чанарын дэд бүтцийг бэхжүүлж, уул уурхайн салбарт дэмжлэг үзүүлэх төслийн талаар

Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд 1992 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Техникийн хамтын ажиллагааны тухай гэрээний дагуу 2010 оноос эхлэн эрчим хүч, уул уурхайн салбарт хэрэгжижсэн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр“ /BMZ-№2010.2255.7./ төслийн 3 дугаар үе шат болох “Чанарын дэд бүтцийг бэхжүүлж, уул уурхайн салбарт дэмжлэг үзүүлэх” төсөл нь 2018 оны 3 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэл 3 жилийн хугацаанд хэрэгжихээр боллоо.

Энэхүү төслийг хэрэгжүүлэгч байгууллага болох ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн(PTB)-гийн төслийн баг болон БНХАУ-ын Хэмжил зүйн үндэсний хүрэлэнгийн(NIM)-ийн мэргэжилтнүүд СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн ажилтнуудтай уг төслийг хэрэгжүүлэх төлөвлөлтийн үйл ажиллагаанд тусгах ажлууд болон хэрхэн оролцох талаар санал солилцон хэлэлцэх уулзалтыг 2018 оны 4 дүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх төлөвлөлтийн семинарыг РТВ-ийн төслийн баг төсөлд оролцогч талууд болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон тэдгээрийн холбогдох байгууллагууд, МХЕГ, СХЗГ-тай хамтран 4-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг төслийг хэрэгжүүлснээр тус газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн даралт, температурын хэмжлийн лабораториудын нэгж дамжуулалтыг олон улсын жишгийн дагуу хангах, боловсон хүчнийг мэргэшүүлэх, олон улсын лаборатори хоорондын харьцуулалтад оролцох, лабораторийг олон улсад үнэлүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх техникийн чадавхийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

05.01 3

2. Эрчим хүчний салбар дах хэмжлийн эталон ба технологийн чиглэлээр Хятад-Монголын хамтарсан судалгаа хийх төслийн талаар

БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны дэмжлэгээр Хятад-Монголын хамтарсан судалгаа хийх төслийн хүрээнд Хятадын Хэмжил зүйн хүрээлэн(NIM)-ийн төслийн зохицуулагч, мэргэжилтэн нар уг төсөл хэрэгжих СХЗГ-ын хэмжил зүйн лабораториудын үйл ажиллагаатай танилцах, хэмжил зүйн судалгаа хийх ажилтнуудтай уулзалт зохион байгуулах болон ХБНГУ-аас хэрэгжүүлж буй Чанарын дэд бүтцийг бэхжүүлж, уул уурхайн салбарт дэмжлэг үзүүлэх төслийн төлөвлөлтийн семинарит оролцохоор 4-р сарын 23-наас 27-ны өдрүүдэд СХЗГ-т айлчлан амжилттай ажилласан.

05.01 2

Төслийн хүрээнд СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн 3 судлаач ажилтнууд БНХАУ-ын Хэмжил зүйн хүрээлэн(NIM) болон Өвөр Монголын Хэмжил зүйн хүрээлэн байгууллагуудад 2 сарын хугацаатай хэмжил зүйн чиглэлээр 2018 онд хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийж, суралцахаар боллоо.

Энэхүү төслийн хүрээнд хэмжил зүйн хамтарсан судалгааны ажил хийгдсний үр дүнд хэмжлийн нэгжийн эталоны лаборатори хоорондын хоёр талт харьцуулалт зохион байгуулах, СХЗГ-ын техникийн чадавхийг бэхжүүлэх, улмаар хэмжлийн эталон, түүний чадавхийг харилцан болон олон улсад хүлээн зөвшөөрөх байдлыг хангах техникийн үндэс бүрдэх юм.

Leave a Reply