Хэмжил зүйн зөвлөлийн 2019 оны 3-р сарын 1-ний өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд

Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудал: Нэгдүгээр асуудал. “Эталон хэмжүүр” ХХК-д БНХАУ-ын “LOCOSC NINGBO PRECISION TEHNOLOGY” компанид үйлдвэрлэсэн “LP7516” загварын жингийн заагчийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэв. Хоёрдугаар асуудал. “Оргил дельта трейд” ХХК-д АНУ-ын Decatur Electronics компанид үйлдвэрлэсэн SI-3 загварын радар хурд хэмжигч суурин төхөөрөмжийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэв. Гуравдугаар асуудал. “Геологийн төв лаборатори” ТӨУҮГ-т үйлдвэрлэсэн CGL 018 Риолитын, CGL 019 Трахиандезитын болон CGL 020 Шохойн чулууны стандартчилсан загварыг Монгол Улсад ашиглахыг хүлээн зөвшөөрч, стандартчилсан загварыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээг 10 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэв. Дөрөвдүгээр асуудал. “Акватрон-Ач” ХХК-д ОХУ-ын “Термотроник” ООО компанид үйлдвэрлэсэн Т34 загварын иж бүрдэл дулааны тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэв. Тавдугаар асуудал. “Хэмжих хэрэгсэл ” ХХК-д БНХАУ-ын “TScale electronics Mfg (Kunshan)” компанид үйлдвэрлэсэн P, PE загвар болон “Xiamen Merc electronics Technology” компанийн BRS, BPS, BLS, BST загварын худалдааны бар кодтой электрон жингийн загваруудыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг тус тус 5 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэв. Зургаадугаар асуудал. “Мейжүрмент” ХХК-д БНХАУ-ын ”MISROSENSOR” компанид үйлдвэрлэсэн MDM3051S загварын даралтын ялгаварын хувиргагч, “Zhongshan Beryl Electronics” компанид үйлдвэрлсэн “ВYB01” загварын эмнэлгийн электрон жин загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг тус тус 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэв. Долоодугаар асуудал. “Динлуо” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн БНХАУ-ын Нингбо хотын “Амико” үйлдвэрийн “LXSC-13 D, DN/15÷40/ загварын усны тоолуур , “Zheijiang Сhint electric” компанид үйлдвэрлэсэн “BH 0.66 /MES/ загварын гүйдлийн трансформатор, “DDSF666” загварын цахилгаан эрчим хүчний электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг тус тус 6 болон 10 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэв. Наймдугаар асуудал. “Энержи тех прогресс” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн ОХУ-ын “Курский элетроаппаратный завод” үйлдвэрийн ТТК загварын гүйдлийн трансформатор загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 10 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэв. Есдүгээр асуудал. “Бейст прайс” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн ОХУ-ын Москва хотын “Центрприбор” компанид үйлдвэрлэсэн “ГОБОЙ-5” загварын хэт авианы зарцуулалтын тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэв. Аравдугаар асуудал. “Дархан Сэлэнгийн ЦТС” ТӨХК-ийн хүсэлтийг үндэслэн БНХАУ-ын “Shenznen star electronics” компанид үйлдвэрлэсэн “CL730S11” загварын цахилгаан эрчим хүчний электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 10 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэв. Арваннэгдүгээр асуудал. “Магнит Сервис” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн ОХУ-ын “Морозовын цахилгаан техникийн компани”-д үйлдвэрлэсэн “ТНН” загварын гүйдлийн трансформатор, “Марс” загварын нэг фазын цахилгаан эрчим хүчний электрон тоолуур загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг тус тус 10 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэв. Арванхоёрдугаар асуудал. ”Юнигаз” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн ХБНГУ-ын “Flussiggas Anlagen CmdH” компанид үйлдвэрлэсэн “FAS-230” загварын автомашинд шингэрүүлсэн нефтийн хий цэнэглэх түгээгүүрийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 10 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэв.

Leave a Reply

Close Menu