Хэмжил зүйн дүрэм, журам шинэчлэгдэн хэрэгжиж байна

2019 онд Хэмжил зүйн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан СХЗГ-аас  хэмжил зүйн үйл ажиллагааны дүрэм, журмыг шинэчлэх, шинээр боловсруулах ажлууд хийгдэж байна.

2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр СХЗГ-ын даргын тушаалаар батлагдсан “Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах журам”, “Хэмжих хэрэгсийн шалгалт  баталгаажуулалтын журам” шинэчлэгдэж ” Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх тухай журам” шинээр батлагдсан. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх хэсгийг тус тус үндэслэн “Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах журам”, “Хэмжих хэрэгсийн шалгалт  баталгаажуулалтын журам”, ”Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх тухай журам”-ыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн. 2020 оны 07 дугаар сарын 04 –ний өдрийн Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн бөгөөд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

“Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах журам”

”Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх тухай журам”

“Хэмжих хэрэгсийн шалгалт  баталгаажуулалтын журам”

Leave a Reply