“Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай” богино хугацааны сургалтад хамрагдав

“Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай” богино хугацааны сургалтад хамрагдав

Дэлхийн худалдааны байгууллагаас Швейцари улсын Женев хотноо зохион байгуулсан “Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай” богино хугацааны сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 12-наас 15-ны  өдрүүдэд зохион байгуулсан.

Энэхүү сургалтад Аргентин, Армен, Бангладеш, Ботсвана, Камбож, Чили, Энэтхэг, Кени, Киргиз, Малайз, Мьянмар, Мозамбик, Нигер, Перу, Филиппин, Сейшель, Өмнөд африк, Шри-Ланк, Тайланд, Турк, Узбекстан, Замби, Зимбабве зэрэг улс болон Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын стандартчиллын байгууллага, Канад улсын стандартын байгууллага, Америкийн сорилт туршилтын нийгэмлэг, Европын холбоо, Америкийн Стандарт, технологийн үндэсний хүрээлэн, Америкийн чанарын дэд бүтцийн зөвлөл, Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгууллага, Жин хэмжүүрийн олон улсын товчоо, Худалдааг хөгжүүлэх стандарт орчин зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон.

Мөн тус сургалтад Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Даваасүрэн хөтөлбөрийн дагуу хамрагдсан.

Сургалтад худалдаан дахь тарифын бус арга хэмжээ болох “Худалдаан дахь техникийн саад тогторын тухай” хэлэлцээрийн зарчим, ургамал хорио цээрийн хэлэлцээр, худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр зэргийн талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийж санал солилцсон.

Leave a Reply

Close Menu