“ХИШИГ ӨДӨР” арга хэмжээг зохион байгууллаа

“ХИШИГ ӨДӨР” арга хэмжээг зохион байгууллаа

Монгол улсад Хэмжилзүйн байгууллага үүсч хөгжсөний 95 жил, Стандартчиллын 65 жил, Сорьцын хяналтын 55 жилийн ойн баярын хүрээнд Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн “Баталгаажуулалтын алба” нь Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэстэй хамтран “Хишиг өдөр” арга хэмжээг 2018 оны 5-р сарын 4-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тус байгууллагуудын баталгаажуулалтын шинжээч нар хамтран Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум” ШТС-ын үйл ажиллагаанд “Шатахуун түгээх станц. Техникийн ерөнхий шаардлага МNS 4628:2013” стандарт, “Буянт Дөргөн” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд “Худалдааны газар, түүний үйлчилгээ. Үндсэн шаардлага MNS 5021:2007” cтандартын дагуу тохирлын үнэлгээ хийж, харилцан туршлага солилцлоо.
Мөн уг ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд үйл ажиллагаа явуулдаг 3 аж ахуй нэгжийн  хэмжих хэрэгслийг баталгаажуулж, механик цулын улсын шалгагч нар харилцан туршлага солилцон ажилласан юм.

Leave a Reply