Төв аймгийн Эрдэнэсант суманд баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ

Төв аймгийн Эрдэнэсант суманд баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ

Төв аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн даргын баталсан №ББ/У 2019-025 тоот удирдамжийн дагуу тус хэлтсийн баталгаажуулалтын ахлах шинжээч Ч.Отгонцэцэг, орон тооны бус шинжээч Ж.Түвшинсүрэн, хүндийн хэмжүүрийн улсын шалгагч О.Мягмаржав нар 2019 оны 4 сарын 18-21-ний өдрүүдэд Эрдэнэсант суманд ажиллан холбогдогдох шалгах аргын стандартын дагуу сумын төсөвт байгууллага худалдаа нийтийн хоолны газруудын хүндийн хэмжих хэрэгсэл шалгаж баталгаажуулж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй хүнсний цех, худалдаа нийтийн хоолны газруудыг тохирлын үнэлгээнд хамрууллаа.

  1. Тус сумын төсөвт байгууллага худалдаа эрхлэгчдийн 27 жин 3  туухай нийт 30 массын хэмжүүр, хэмжих хэрэгсэл шалгаж баталгаажуулсан.  Эрдэнэсант сумын нийт 29, тус хэлтэст хүсэлтээ ирүүлсэн Баянхангай сумын 3 нийт 31 худалдаа, нийтийн хоолны газрыг анхдагч болон давтан үнэлгээнд хамруулсан.
  2. Баталгаажуулалтын зөвлөлийн 8  дугаар хурлыг зохион байгуулж тус шийдвэрийг үндэслэн нийт  24 үйлчилгээний газарт тохирлын гэрчилгээ хэрэглэх эрх олголоо.
  3. Баталгаажуулалтын орлого нийт 1,297.0мян төгрөг байгууллагын дансанд төвлөрүүлсэн.

         Мөн тус сумдын худалдаа эрхлэгч нийт 24 аж ахуй нэгж эрхлэгч иргэдэд Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, MNS 5021, MNS 4946 стандартуудын төслийн талаар тус тус мэдээлэл өгсөн. 

Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

2019 оны 4 дүгээр сар 26

Leave a Reply