Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хэмжилзүйн лабораторийн ажлын тайлан

Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хэмжилзүйн лабораторийн ажлын тайлан

Тус хэлтсийн цахилгаан хэмжлийн лаборатори нь 2019 оны 1 дүгээр улиралд Монгол Улсын “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хууль, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн холбогдох заалтуудыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор тус хэлтэстэй хэмжих хэрэгсэл баталгаажуулахаар хийсэн гэрээний журмыг үндэслэж байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хэмжих хэрэгслүүдийг  “УБЦТСүлжээ тоолуур лаборатори,  БЗӨБЦТСүлжээ тоолуур лаборатори,  УБЦТСүлжээ Зуунмод салбар,  ОУ-н нисэх буудал,  “Динлаоу” ХХК”–нуудад  нийт 1828 ш хэмжих хэрэгсэлд ээлжит болон анхан шатны баталгаажуулалтыг хийж  баталгааны хугацааг 3-8 жилийн хугацаагаар олгосон. Үүнд : цахилгаан тоолуур- 1277ш, гүйдлийн трансформатор- 150 ш, усны тоолуур – 401ш

Хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын төлбөрийг Төрийн сангийн 100140009001 тоот дансанд нэхэмжлэн баримтаар нь нягтлантай тооцоо нийлсэн. Эхний улиралд байгууллагын дансанд нийт орлого 10,728.0 мян.төг  төвлөрүүлсэн.

Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Хэмжил зүйн нэгдсэн лаборатори

Leave a Reply