Тэмцээн зохион байгууллаа

Тэмцээн зохион байгууллаа

Тэмцээн зохион байгууллаа

Дэлхийн стандартын өдөр, Стандарт, хэмжилзүйн ажилтны өдөр, мөн 95 жилийн ой угтсан ажлын хүрээнд Чанарын удирдлагын тогтолцооны ISO-9001 стандартыг нэвтрүүлж, Стандарт, хэмжилзүйн газраас гэрчилгээжсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд уламжлал болгон зохион явуулдаг спортын нөхөрсөг тэмцээнийг Дартс, Гар бөмбөг гэсэн 2 төрлөөр явуулж, Эрдмин ХХК зохион байгуулагчаар оролцлоо. Энэ жил ЗДТГ, НДХ гэсэн 2 байгууллага шинээр нэмэгдэж, нийт 8 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, ихээхэн өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. 1-р байр Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ний Чанар хяналтын хэлтэс алтан медаль, шилжин явах цомын эзэн болсон бол 2-р байр НДХ мөнгөн медаль, 3-р байр ЗДТГ хүрэл медалийн эзэд болсон. Тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулсан Эрдмин ХХК-ний хамт олонд болон тэмцээнд идэвхтэй оролцсон нийт баг тамирчиддаа ажлын амжилт хүсье.

ОРХОН СХЗХ

Leave a Reply