Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын чадавхийг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх

1. Хэмжил зүйн ажил, үйлчилгээний хэлбэр.

Хэмжил зүйн тухай хуулийн 8.1-д заасны дагуу:

1) Хүн, мал эмнэлгийн эмчилгээ, оношлогоо;

2) Аюулгүй байдал;

3) Байгаль орчны хамгаалал;

4) Улсыг батлан хамгаалах;

5)Худалдаа үйлчилгээний тооцоонд ашиглах хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортоор нийлүүлэн худалдах, суурилуулах, засварлах, ажил үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь хэмжил зүйн чадавхиа үнэлүүлж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгүүлнэ; 

 

2. Хэмжил зүйн тухай хуулийн 11; 22 дугаар зүйлийн дагуу хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортоор нийлүүлэн худалдах, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын чадавхийг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх журмыг мөрдөнө.

 

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар-210351, Энхтайваны өргөн чөлөө 46А,  Баянзүрх дүүрэг, Жуковын музейн баруун талд Стандарт, хэмжил зүйн газар.

 

Холбоо барих утас: албаны: 264851

http:// www.masm.gov.mn

Цахим хаяг: badamkhand@masm.gov.mn

 

 

МАЯГТ ТАТАЖ АВАХ

ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТООР НИЙЛҮҮЛЭН ХУДАЛДАХ, СУУРИЛУУЛАХ, ЗАСВАРЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ

Close Menu