ТА ЭДГЭЭР БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗААВАЛ ТОХИРЛЫН БАТАЛГААНД ХАМРАГДАХ ЁСТОЙ ГЭДГИЙГ МЭДЭХ ҮҮ?

ТА ЭДГЭЭР БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗААВАЛ ТОХИРЛЫН БАТАЛГААНД ХАМРАГДАХ ЁСТОЙ ГЭДГИЙГ МЭДЭХ ҮҮ?

Доорх бүтээгдэхүүнийг та бүхэнд тоймлон хүргэж байгаа бөгөөд Засгийн газрын 291-р тогтоолд заасан жагсаалтыг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл доорх линкээр орж танилцана уу.

https://www.legalinfo.mn/annex/details/8728?lawid=13707

МАЛ АМЬТНЫ ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Үүнд: ямар нэгэн хольцгүй цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүн, түүнээс гаргаж авсан өөх тос, цөцгий, аарц, бяслаг, цэвэр зөгийн бал, мал амьтны өлөн гэдэс

УРГАМЛЫН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Үүнд: кофе, цай, чинжүү, ваниль, будаа, гурил, цардуул, ургамлын тос

ХҮНСНИЙ БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН, СОГТУУРУУЛАХ БОЛОН СОГТУУРУУЛАХ БУС УНДАА, ЦУУ, ТАМХИ БОЛОН ТАМХИ ОРЛУУЛАГЧ

Үүнд: хиам, нөөшилсөн бүтээгдэхүүнүүд, саахран бүтээгдэхүүн, гоймон, пүнтүүз, талх, нарийн боов, саахранд нөөшилсөн жимс болон самар, хүнсний ногоо, нөөшилсөн жимс болон ногооны шүүс, амтлагч, бэлэн хоол, зайрмаг болон хөлдөөсөн бүтээгдэхүүн, согтууруулах бус ундаа, шар айраг, дарс, спирт, цуу, тамхи

ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮН

Үүнд: Давс, цахиурлаг эрдэс, элс хайрга, цемент, жонш, хүдэр, нефтийн тос, нефтийн хий

ХИМИЙН БОЛОН ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН

Үүнд: будаг, лак, хаталтыг хурдасгагч бэлдмэл, шавах зориулалтын бэлдмэл, үнэртэй ус, ариун цэврийн ус, гоо сайхны бэлдмэл, шүдний оо болон бусад бүтээгдэхүүн, саван, цэвэрлэгээний бэлдмэл, хиймэл болон бэлтгэсэн лав, цавуу, дарь, тийрэлтэт түлш, тэсрэх бэлдмэл, гал дамжуулах аюулгүй утас, гэрэлтэн шатагч зүйлс, дохионы болон борооны пуужин, цутгамалын хэв,

ХУВАНЦАР БОЛОН ТҮҮГЭЭР ХИЙСЭН ЗҮЙЛС, ХАЙМАР БОЛОН ТҮҮГЭЭР ХИЙСЭН ЗҮЙЛС

Үүнд:  давирхай, хуванцар гуурс болон хоолой, шалны хулдаас, хуванцраар хийсэн хавтан, хуванцар ванн, шүршүүр, угаалтуур, суултуур, хуванцар бөглөө, таглаа, хаалт, барилгын зориулалттай хуванцар зүйлс

АРЬС, ШИРЭН ТҮҮХИЙ ЭД, БОЛОВСРУУЛСАН АРЬС ШИР, ҮСЛЭГ АРЬС БОЛОН ТЭДГЭЭРЭЭР ХИЙСЭН ЭДЛЭЛ; СУРАН ЭДЛЭЛ БОЛОН ТОНОГ ХЭРЭГСЭЛ; АЯНЫ ХЭРЭГСЭЛ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЦҮНХ БОЛОН ТҮҮНТЭЙ ТӨСТЭЙ УУТ САВ; МАЛ АМЬТНЫ ӨЛӨН ГЭДСЭЭР ХИЙСЭН ЗҮЙЛС (ТӨӨЛҮҮР ХОРХОЙН УТАСНААС БУСАД)

МОД БОЛОН МОДОН ЭДЛЭЛ; МОДНЫ НҮҮРС; ҮЙС БОЛОН ҮЙСЭН ЭДЛЭЛ; СҮРЛЭН, СИЙРСЭН, ЭСВЭЛ СҮЛЖИХ БУСАД МАТЕРИАЛААР ХИЙСЭН ЗҮЙЛС; САГСАН ЗҮЙЛС БА СҮЛЖЭЭСЭН БУСАД ЭДЛЭЛ

Үүнд: Бүх төрлийн модон материал, барилгын модон цонх, хаалга, тагт, сурагчийн ширээ, сандал

МОДНЫ, ЭСВЭЛ БУСАД ЦЕЛЛЮЛОЗОН ШИРХЭГТ МАТЕРИАЛЫН ЗУТАН; СЭРГЭЭН БОЛОВСРУУЛСАН (ХАЯГДАЛ БОЛОН ӨӨДӨС) ЦААС, ЭСВЭЛ КАРТОН; ЦААС БОЛОН КАРТОН, ТЭДГЭЭРЭЭР ХИЙСЭН ЗҮЙЛС

Үүнд: бичгийн болон хэвлэлийн цаас, картон, гэр ахуйн болон ариун цэврийн цаас

НЭХМЭЛИЙН МАТЕРИАЛ БОЛОН НЭХМЭЛ ЭДЛЭЛ

Үүнд: мал амьтны үс, ноос, хяргас, үс ноосоор нэхсэн даавуу, хивс, пальто, костюм, цув, хүрэм, цамц, сүлжмэл майк, дотуур хувцас, биеийн тамирын, усны, цанын сүлжмэл хувцас, орны цагаан хэрэглэл, гал тогооны даавуун хэрэглэл

ЧУЛУУ, ГИПС, ЦЕМЕНТ, ШӨРМӨСӨН ЧУЛУУ, ГЯЛТГАНУУР, ЭСВЭЛ ТЭДГЭЭРТЭЙ ТӨСТЭЙ МАТЕРИАЛААР ХИЙСЭН ЗҮЙЛС; КЕРАМИК ЭДЛЭЛ; ШИЛ БОЛОН ШИЛЭН ЭДЛЭЛ

ҮНДСЭН МЕТАЛЛ БОЛОН ҮНДСЭН МЕТАЛЛААР ХИЙСЭН ЗҮЙЛС

Үүнд: Ган, туйван, зэс болон хөнгөнцагаан утас, ган болон ширмэн хоолой

МАШИН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН МЕХАНИК ТӨХӨӨРӨМЖ; ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ; ТЭДГЭЭРИЙН ЭД АНГИ; ДУУ БИЧИХ, СЭРГЭЭХ ТӨХӨӨРӨМЖ, ТЕЛЕВИЗИЙН ДҮРС, ДУУ БИЧИХ БОЛОН СЭРГЭЭХ ТӨХӨӨРӨМЖ, ТЭДГЭЭРИЙН ЭД АНГИ, ТОНОГ ХЭРЭГСЭЛ

Үүнд: Түлш, хөргөх болон хөлдөөх төхөөрөмж, ачаа зөөх, өргөх техник хэрэгсэл, тоос сорогч, телефон аппарат, радио телевизийн өргөн нэвтрүүлэг дамжуулах аппарат, моторт тээврийн хэрэгслийн эд анги, тоног төхөөрөмж, хүн эмнэлэг, мэс засал, шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж, физик химийн шинжилгээний багаж аппарат, хэмжих хэрэгслүүд

АЖ ҮЙЛДВЭРИЙН ТӨРӨЛ БҮРИЙН БАРАА

Үүнд: Унадаг гурван дугуйт, скүүтэр, гишгүүрт машин болон эдгээртэй төстэй дугуйт тоглоом

Leave a Reply