СХЗГ-ЫН ЧАНАРЫН ХОРООНЫ ГИШҮҮД БОЛОН УДИРДЛАГУУД ОЛОН УЛСЫН ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦЛАА

СХЗГ-ЫН ЧАНАРЫН ХОРООНЫ ГИШҮҮД БОЛОН УДИРДЛАГУУД ОЛОН УЛСЫН ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦЛАА

2019 оны 5-р сарын 30-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газрын Чанарын хорооны гишүүд болон удирдлагууд Мобиком корпорацийн чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн туршлага, хэрэгжилтийн байдалтай танилцах, мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгууллаа. 


Мобиком корпораци нь чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартыг 2011 оноос, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 27001 стандартыг 2012 оноос, Хөдөлмөр аюулгүй байдлын менежментийн тогтолцоо OHSAS 18001 стандартуудыг тус тус үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ХБНГУ-ын баталгаажуулалтын байгууллагаар баталгаажсан юм. 
Энэхүү уулзалтын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим үйлчилгээг үйл явцад нэвтрүүлсэн арга туршлага, гүйцэтгэлийн үнэлгээний системийг олон улсын аргачлалыг өөрийн байгууллагад нэвтрүүлэх сайжруулалт хийх талаар харилцан туршлага солилцлоо. Цаашид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд өргөжүүлэх талаар мөн санал солилцсон юм.

Leave a Reply