СХЗГ-ын мэргэжилтнүүд БНХАУ-ын Үндэсний Хэмжил Зүйн Хүрээлэн (NIM) болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хэмжин Шалгах Судалгааны Хүрээлэнд (NMG) хэмжилзүйн сургалтанд хамрагдав

СХЗГ-ын мэргэжилтнүүд БНХАУ-ын Үндэсний Хэмжил Зүйн Хүрээлэн (NIM) болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хэмжин Шалгах Судалгааны Хүрээлэнд (NMG) хэмжилзүйн сургалтанд хамрагдав

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Үндэсний Хэмжил Зүйн Хүрээлэн (NIM) хооронд хэмжил зүйн салбарт хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хэрэгжиж байгаа “Эрчим хүчний хэмжлийн эталон ба технологи” хэмжил зүйн хамтарсан судалгааны төслийн хүрээнд СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн Цахилгааны эталоны лабораторийн ахлах мэргэжилтэн Ж.Ариунтунгалаг, Нягтын эталоны лабораторийн мэргэжилтэн Б.Отгонцэцэг, ХХШБГ-ын ШТА-ны Физик-химийн шалгалт тохируулгын лабораторийн мэргэжилтэн О.Ундрам нар  2019 оны 08-р сарын 02-ноос 10-р сарын 02-ны өдрүүдэд БНХАУ-ын Үндэсний Хэмжил Зүйн Хүрээлэн (NIM) болон БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хэмжин Шалгах Судалгааны Хүрээлэнд цахилгаан эрчим хүчний чадлын чанарын хэмжил, нягтын хэмжил, химийн хэмжлийн чиглэлээр судалгаа хийж, туршлага судлах үйл ажиллагаанд амжилттай оролцлоо.

Leave a Reply