Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд

Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд

Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд

Нэг. Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудлаар:

Нэгдүгээр асуудал. ““Ари интернэшнл” ХХК-д БНХАУ-ын “Sinoway Technology”-д үйлдвэрлэсэн “ГТА” загварын (50/5-2000/5)A, (5-10)VА, 0,5S ангийн гүйдлийн трансформаторыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэв.

Хоёрдугаар асуудал. “ИЕК Монгол” ХХК-д ОХУ-ын “ИЕК” компанийн захиалгаар БНХАУ-ын “Zhejiang Dixsen Electrical Co., LTD” компанид үйлдвэрлэсэн “ТРП-816” загварын (1000/5 – 5000/5) A, (10-20) VА, 0,5 ангийн гүйдлийн трансформаторыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэв.

Гуравдугаар асуудал. “Динлуо” ХХК-д БНХАУ-ын “Chint” компанид үйлдвэрлэсэн “CHS160” загварын 220 B, 10(60) A, 1000 имп/кВтц, 1,0 ангийн нэг фазын электрон тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор  шийдвэрлэв.

Дөрөвдүгээр асуудал. “Альянс Тех” ХХК-д ОХУ-ын “Авиатех” компанийн “Арзамасский приборстройтельный завод” үйлдвэрт үйлдвэрлэсэн “Алко-1М” загварын архины тоолуурын загварыг баталсан гэрчилгээг 3  жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэв.

Тавдугаар асуудал. “НИК” ХК-д ОХУ-ын “Авиатех” ЗАО компанид үйлдвэрлэсэн “Плот-3Б-1РУ” загварын нягт, түвшиний хэмжүүрийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай  шинээр олгохоор  шийдвэрлэв.

Зургаадугаар асуудал. “Сүвэн -Уул” ХК-д БНХАУ-ын “Suzhou Thriving Medical Equipment” компанид үйлдвэрлэсэн “THR-BLS200” загварын электрон жингийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай  шинээр олгохоор  шийдвэрлэв.

Долоодугаар асуудал. “Улаанбаатар ЦТС” ТӨХК-ийн хүсэлтийг үндэслэн БНХАУ-д үйлдвэрлэсэн LB6-35W2 (LABN6-35), LZZBJ9-40, LCWD1-35, LABN-35W, LZZB-35, LZZBJ9-12, LZZBJ9-10A, AGU-40.5, Швед, БНХАУ-д үйлдвэрлэсэн IMB-40, ОХУ-д үйлдвэрлэсэн ТФЗМ-35, ТПЛ-10, ТВЛМ-10, ТОЛ-СЭЩ-10, ТПЛМ-10, ТПОЛ-10, ТВК-10, ТЛМ, ТПФМ-10 загварын өндөр хүчдлийн гүйдлийн трансформаторын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай  шинээр олгохоор  шийдвэрлэв.

Наймдугаар асуудал. “Номин тав трейд” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн БНХАУ-ын “Shanghai Yousheng Weghing Apparatus” компанид үйлдвэрлэсэн “TM-6A/15/30” загварын зураасан код бүхий хэвлэгчтэй худалдааны электрон жингийн талаар хэрэглэгчдээс санал, гомдол, маргаан гарч байгаагүй тухай МХЕГ-ын албан бичгийг үндэслэн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 10 жилийн хугацаатай сунгах асуудлыг ажлын шугамаар шийдвэрлэхээр болсон.

Есдүгээр асуудал. “Инженеринг сервис” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн БНХАУ-ын “LIANYNGANG WATER METER” компанид үйлдвэрлэсэн “Odkon” брендийн  LXSG/R/ D(13-50), LXLG/R/ D(50-150) голчтой халуун, хүйтэн усны тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 10 жилийн хугацаатай сунгахаар  шийдвэрлэв.

Аравдугаар асуудал. “Мэйжүрмэнт” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн БНХАУ-ын “Wuhan Radarking Electronics” компанид үйлдвэрлэсэн DDS150(FX), DTSF150 маягийн цахилгаан эрчим хүчний тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 10 жилийн хугацаатай сунгахаар  шийдвэрлэв.

Арваннэгдүгээр асуудал. “МСЭЛ” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн БНХАУ-ын ОХУлсын “Эльстер Метроника” компанид үйлдвэрлэсэн AS100 загварын 230 В, 5(60) А, 2500 имп/кВтц, 1.0 ангийн нэг фазын электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгохоор  шийдвэрлэв.

Хоёр. Хэмжил зүйн тусгай зөвшөөрлийн асуудлаар:

Нэгдүгээр асуудал. “МСЭЛ” ХХК-ийн хүсэлт хүсэлтийг үндэслэн Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгааны тоолуур, гүйдлийн трансформатор худалдах, суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Хоёрдугаар асуудал. “Монгол Эм Импекс Концерн” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн

Монгол Улсад шиглахыг зөвшөөрсөн  загварын хүний биеийн даралтын аппарат /манометр/, дулаан хэмжигчийг худалдах тусгай зөвшөөрлийг  3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Гуравдугаар асуудал. ““Аримамедикал” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн “Аримамедикал” ХХК-д Монгол Улсад шиглахыг зөвшөөрсөн  загварын хүний биеийн даралтын аппарат /манометр/, дулаан хэмжигч, эмнэлгийн жин худалдах тусгай зөвшөөрлийг  3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Дөрөвдүгээр асуудал. “Сүвэн уул” ХХК-иас хүсэлтийг үндэслэн Монгол Улсад шиглахыг зөвшөөрсөн  загварын хүний биеийн даралтын аппарат /манометр/, дулаан хэмжигч, эмнэлгийн жин худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Тавдугаар асуудал. “СТНАА” ХХК– хүсэлтийг үндэслэн “Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын халуун, хүйтэн усны тоолуур сууриуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Зургаадугаар асуудал. “Энх үйлс пропертийз” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын дулааны тоолуур худалдах, суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Хариулт үлдээх

Close Menu