Хэмжил зүйн зөвлөлийн 2020 оны 2-р сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд

Хэмжил зүйн зөвлөлийн 2020 оны 2-р сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд

Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудал:

Нэгдүгээр асуудал. : “Эталон хэмжүүр“ ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Hangzhou hengtian electronics“ компанид үйлдвэрлэсэн “HT9800-D7” загварын электрон жингийн заагчийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Хоёрдугаар асуудал. “Алтангадас трейд” ХХК-иас хүсэлт болгосон БНСУ-ын “CAS Corporation” Co.Ltd компанид үйлдвэрлэсэн  CL7200 /series/ загварын худалдааны электрон жингийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Гуравдугаар асуудал. “Оюу толгой” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Mettler Toledo (Changzhou) Measurement Technology” Ltd компанид үйлдвэрлэсэн IND780 загварын заагч толгойтой 2 тоннын электрон жингийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Дөрөвдүгээр асуудал. “Оюу толгой” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Mettler Toledo (Changzhou) Measurement Technology” Ltd компанид үйлдвэрлэсэн IND 310 заагч толгойтой SCS-100 MH загварын автомашины электрон жингийн загварын Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэсэн бүртгэлийн дугаарыг хэвээр үлдээж, загварыг баталсан гэрчилгээг 10 жилийн хугацаагаар  сунгахаар  шийдвэрлэсэн.

Тавдугаар асуудал. “Өгөөж чихэр” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Shanghai Ishida Electronic Scales”  компанийн үйлдвэрлэсэн “CHW-214” загварын савлагааны автомат жингийн загварын Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэсэн бүртгэлийн дугаарыг хэвээр үлдээж, загварыг баталсан гэрчилгээг 10 жилийн хугацаагаар  сунгахаар  шийдвэрлэсэн.

Зургаадугаар асуудал. “Хэмжих хэрэгсэл” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын ”AVIC Shanghai Yaohua Weighing System” компанид үйлдвэрлэсэн XK3190-DS10 болон XK3190-A9 загварын жингийн заагчийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Долоодугаар асуудал. “Эндлесс энержи” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын ”Holley Metering” компанид үйлдвэрлэсэн DTSD545S загварын 3 фазын цахилгааны электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэсэн бүртгэлийн дугаарыг хэвээр үлдээж, загварыг баталсан гэрчилгээг 10 жилийн хугацаагаар  сунгахаар  шийдвэрлэсэн.

Наймдугаар асуудал. “Эндлесс энержи” ХХК-иас хүсэлт болгосон ОХУ-ын “Энергомера” цахилгаан техникийн компанид үйлдвэрлэсэн СЕ303 загварын 3 фазын цахилгааны электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасаж, загварыг баталсан гэрчилгээг хүчингүй болгож, уг тоолуурт олгогдсон хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хүчинтэй хугацаа дуустал хугацаанд цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглахаар шийдвэрлэсэн.

Leave a Reply