Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн 2019 оны 11-р сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцэн  шийдвэрлэсэн асуудлууд

Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн 2019 оны 11-р сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд

 Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудал:

Нэгдүгээр асуудал. Улаанбаатар хотын “НИК” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Shenzhen Autower technology” компанид үйлдвэрлэсэн AWLUG-311CB загварын шингэний тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Хоёрдугаар асуудал. “Эрхэтийн эхлэл” ХХК-иас хүсэлт болгосон Япон Улсын “Toshiba corporation” компанид үйлдвэрлэсэн LF622 загварын шингэний цахилгаан соронзон зарцуулалтын тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн бүртгэлийн дугаарыг хэвээр үлдээж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаагаар  сунгахаар  шийдвэрлэсэн.

Гуравдугаар асуудал. “Мэйжүрмэнт” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Wuhan Radarking Elektronics” компанид үйлдвэрлэсэн  DDS155, DTS 150 загварын 1 ба 3 фазын цахилгааны электрон тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн бүртгэлийн дугаарыг хэвээр үлдээж, загварыг баталсан гэрчилгээг 6 жилийн хугацаагаар  сунгахаар  шийдвэрлэсэн.

Leave a Reply

Close Menu