Стандарт, хэмжил зүйн газрын  Хэмжил зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын мэдээлэл

Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын мэдээлэл

2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр.        

Нэг. Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудал

Нэгдүгээр асуудал. “Ухаа сар” ХХК-ийн хүсэлт болгосон ХБНГУ-ын “Siemens” компанийн “Sitrans FM Magflo MAG 5000” загварын цахилгаан соронзон зарцуулалтын тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаагаар шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Хоёрдугаар асуудал. “Мэйжүрмэнт” ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын “Kaifeng Shengda Water Meter” компанид үйлдвэрлэсэн “LXSY” загварын халуун, хүйтэн усны тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Гуравдугаар асуудал. “Олл солюшн” ХХК-ийн хүсэлт болгосон тус компаний угсарсан “MWS-1.0” загварын цаг уурын хэмжлийн хэмжүүрийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Дөрөвдүгээр асуудал. “Икон” ХХК-ийн хүсэлт болгосон Итали улсын “Маддалена” фирмд үйлдвэрлэсэн CD SD PLUS загварын халуун, хүйтэн усны тоолуур загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Тавдугаар асуудал. “ИЭК МОНГОЛ” ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын “Shejiang Dixsen Electrical Co.,Ltd”-д үйлдвэрлэсэн “ТТИ” загварын гүйдлийн трансформаторыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 10 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэсэн.

Хоёр. Хэмжил зүйн тусгай зөвшөөрлийн асуудал

            “Мэйжүрмэнт” ХХК-иас хүсэлт болгосны дагуу Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын усны тоолуур, цахилгааны тоолуур суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгохоор шийдвэрлэсэн.

Leave a Reply