СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ТАМГЫН ГАЗРЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ТАМГЫН ГАЗРЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Тамгын газрын гадаад харилцааны АЖИЛТНЫ сул орон тоог  нөхөхөөр тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг шалгаруулахад оршино.

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл  

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар,  болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэний материалыг Стандарт, хэмжил зүйн газрын 2 давхарт 203 “Б” /хүний нөөц/ тоот өрөөнд  2019 оны 03 дугаар сарын 06-20-ны хооронд 09.00-12.00, 14.00-17.00 цагийн хооронд хүлээн авна. Холбоо барих утас: 11-458349, 51-266808

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
  2. Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
  3. Боловсролын дипломын эх хувь,  хуулбар;        
  4. Монгол Улсын иргэний үнэмлэх;
  5. Гадаад хэлний мэдлэгийг бататгасан онооны хуудас.

Дөрөв.  ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Ажлын байранд тавигдах шаардлага

1.1. Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Гадаад хэлний орчуулагч, багш

Мэргэшил

– Орчуулагч, гадаад харилцааны ажилтан, хэл шинжлэл

Туршлага

– орчуулагч хийж байсан туршлагатай

Ур чадвар

-Багаар ажиллах, баг бүрдүүлэх, 

-Баримт бичиг боловсруулах,

-Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг эзэмшсэн,

-Монгол хэлний найруулга зүй, нэр томъёо, хэллэг төгс эзэмшсэн байх,

-Ажил төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт, зохион байгуулах чадвартай байх.

1.2. Тусгай шаардлага

IELTS , TOEFL оноотой байх

– Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих,

-Авилгаас ангид, ашиг сонирхолын зөрчилгүй ажиллах,

-Үнэнч шударга,

-Зарчимч,

-Ажлын ачаалал даах оюуны болон бие бялдрын

 чадавхитай,

-Өндөр ёс суртахуунтай,

ТАМГЫН ГАЗАР
2019.03.06


Leave a Reply