Стандарт, хэмжил зүйн газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо

Стандарт, хэмжил зүйн газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, стандартчилал, хэжмил зүй, баталгаажуулалт, итгэмжлэл, сорьцын хяналтын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2019 оны 9-р сарын 16-нд Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Уг өдөрлөгт Стандарт, техникийн зохицуулалт, Итгэмжлэлийн үйл ажиллагааны талаарх зөвлөгөө, мэдээлэл өгч, төрөлжсөн салбарын стандартын мэдээллийг өгөн шаардлагатай стандартын мэдээлэл, лавлагаа, үйлчилгээг тус тус үзүүлсэн юм.

Түүнчлэн 120 иргэнд үнэт металл, сорьцын хяналтын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, 32 иргэний эрдэнийн чулуунд гэрчилгээ олгосон бөгөөд 84 ширхэг жингийн баталгаажуулалт, 20 ширхэг цусны даралтын аппарат, 31 ширхэг согтуурлын түвшин тогтоох багажуудыг тус тус үнэ төлбөргүй шалгаж баталгаажууллаа.

Leave a Reply