СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН НЭР БҮХИЙ АЛБАН ХААГЧДЫН НЭР ТӨРИЙГ СЭРГЭЭЛЭЭ

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН НЭР БҮХИЙ АЛБАН ХААГЧДЫН НЭР ТӨРИЙГ СЭРГЭЭЛЭЭ

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Стандарт, хэмжил зүйн газрын нэр бүхий албан хаагчдыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гутаан доромжилж, гүтгэсэн мэдээллүүд нилээдгүй цацагдсан. Энэ асуудлаар тухайн албан хаагчид Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан.

 Ингээд саяхан хуралдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.Гантөмөр, Г.Өнөржаргал, Д.Болд, С.Ганцэцэг, Д.Дамбасүрэн нарын гутаагдсан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээхээр боллоо. Мөн мэдээлэл бичигдсэн хэмжээгээр залруулга хийсэн мэдээлэл гаргаж, тараагдсан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэхийг Эм жи эл медиа групп ХХК-д даалгалаа.

Leave a Reply