СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Уламжлал болгон зохион байгуулдаг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын хооронд болдог спортын тэмцээнийг энэ сарын 22-24-ны өдрүүдэд  Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” биеийн тамир техник-спортын хороонд зохион байгуулсан.

Тэмцээнд Шадар сайдын ажлын алба, ОБЕГ, МХЕГ, Чөлөөт бүс, ШӨХТГ, СХЗГ-ын 120 гаруй тамирчин оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, билльяард,дартс, шатар гэсэн зургаан төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулжээ

Дартсны эрэгтэй төрөлд багийн дүнгээр тэргүүн байрт Шадар сайдын ажлын албаны баг тамирчид, дэд байрт ОБЕГ-ын баг тамирчид, гутгаар байрт МХЕГ-ын баг тамирчид шалгарсан бол эмэгтэй төрөлд багийн дүнгээр нэгдүгээр байрт МХЕГ-ын баг тамирчид, дэд байрт ОБЕГ-ын баг тамирчид, гутгаар байрт СХЗГ-ын баг тамирчид шалгарлаа.

Гар бөмбөгийн  эрэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрыг ОБЕГ-ын баг тамирчид, дэд байрыг МХЕГ-ын баг тамирчид, гутгаар байрыг СХЗГ-ын баг тамирчид эзэлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрт МХЕГ-ын баг тамирчид, дэд байрт СХЗГ-ын баг тамирчид, гутгаар байрт ОБЕГ-ын баг тамирчид шалгарсан юм.


Харин сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрыг МХЕГ-ын баг тамирчид, дэд байрыг ОБЕГ-ын баг тамирчид, гутгаар байрыг Чөлөөт бүсийн баг тамирчид шалгарсан бол эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт СХЗГ-ын баг тамирчид, дэд байрт ОБЕГ-ын баг тамирчид, гутгаар байрт МХЕГ-ын баг тамирчид тус тус шалгарсан юм

Шилдэг тоглогчоор СХЗГ-ын тамирчин Б.Цэлмүүн тодорсон.

Тэмцээний нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт МХЕГ-ын баг тамирчид, дэд байрт СХЗГ-ын баг тамирчид, гутгаар байрт ОБЕГ-ын баг тамирчид шалгарлаа.

Ирэх жилийн спортын тэмцээнийг шилжин явах цомын эзэн болсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулахаар болжээ.

Leave a Reply