СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД “БАНКНЫ ХӨГЖИЛ 95 ЖИЛ” ҮЗЭСГЭЛЭНГ ҮЗЭЖ СОНИРХЛОО

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД “БАНКНЫ ХӨГЖИЛ 95 ЖИЛ” ҮЗЭСГЭЛЭНГ ҮЗЭЖ СОНИРХЛОО

Монгол Улсад банкны салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ойг угтан Монголбанк, Монгол банкны холбоо, Монгол зоос судлалын холбоотой хамтран “Банкны хөгжил- 95” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийсэн бөгөөд Стандарт, хэмжил зүйн газрын албан хаагчид тус үзэсгэлэнг 2019 оны 5-р сарын 31-нд үзэж сонирхлоо.

Үзэсгэлэнд 800 гаруй жилийн өмнөх Монголчуудын хэрэглэж байсан алт, мөнгөн зоосноос эхлээд Манж, Чин улсын үеийн мөнгөн ембүү, Ардын хувьсгалын эхэн үе, Богд Хаант Монгол Улсын анхны цаасан мөнгөн тэмдэгт, 1925 оноос хойш өнөөг хүртэлх үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн загвар, хийц хэрхэн өөрчлөгдөж ирнийг олон нийтэд толилуулж байгаа юм байна. Түүнчлэн Монгол Улсын орчин цагийн банк, санхүүгийн салбарын үүсэл хөгжилтэй холбоотой баримтат гэрэл зураг, түүхэн баримт бичиг, санхүүгийн салбарт хэрэглэж байсан техник, хэрэгслүүд, Монголбанкнаас гаргаж байсан дурсгалын зоос, 1990-ээд оноос хойш банк санхүүгийн салбарт ашиглаж эхэлсэн анкны пос машин, Монгол Улсад анх удаа илрүүлсэн хуурамч мөнгөн тэмдэгт зэрэг сонирхолтой үзмэрийг дэлгэсэн байна.

Leave a Reply

Close Menu